УБ 4°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх 48 улсын нэрс тодорлоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх 48 улсын нэрс тодорлоо

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх 48 улсын нэрс тодорлоо

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.04.02 · 2 унших

АНУ, Канад болон Мексик улсуудын 16 хотод ирэх зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд зохион байгуулагдах 23 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багуудын нэрс албан ёсоор тодорлоо. Тэмцээний сүүлийн эрхүүдийг шийдвэрлэх УЕФА болон тив хоорондын плей-оффын тоглолтууд гуравдугаар сарын 31-нд өндөрлөснөөр хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээсэн 48 багийн жагсаалт бүрэн бүрдэв.

cover-1.jpg

Энэ удаагийн сонгон шалгаруулалтын хамгийн том дуулиан нь дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг Босни ба Герцеговинад хожигдож, тэмцээнийг өнжихөөр болсон явдал байлаа. Харин Европын бүсээс Чех, Турк, Швед улсууд эрхээ авч чадсан бол плей-оффын шийдвэрлэх тоглолтод Конго болон Ирак улсууд тус тус ялалт байгуулснаар дэлхийн аваргыг зорих сүүлийн багуудаар тодорсон юм.

Нийт 48 баг оролцох энэхүү өргөтгөсөн форматтай тэмцээнд зохион байгуулагч гурван улс шууд оролцох эрхээ авсан бол үлдсэн 45 эрхийг тивийн холбоодын сонгон шалгаруулалт болон плей-оффын тоглолтуудаар олгожээ. Ийнхүү 2023 оны есдүгээр сараас эхэлсэн урт хугацааны шалгуур өндөрлөж, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том цар хүрээтэй, 104 тоглолт үргэлжлэх ДАШТ-ий үндсэн шатны тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна. Түүхэнд анх удаа 48 баг 12 хэсэгт хуваагдан өрсөлдөх энэхүү тэмцээн нь хөлбөмбөгийн хөгжилд шинэ хуудас нээх онцлох үйл явдал болно гэдгийг хөлбөмбөг сонирхогчид онцолж байгаа аж.

Эх сурвалж: BBC агентлаг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.