УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“ХУШ: Хангайн эзэн” мод тарих өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “ХУШ: Хангайн эзэн” мод тарих өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

“ХУШ: Хангайн эзэн” мод тарих өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Posted
Posted
Team · Posted
2026.05.11 · 2 унших

2026 оны тавдугаар сарын 9-ны өдөр “HushKhan” брэндийг үүсгэн байгуулагч “Норд Роуд” ХХК нь байгалийн хишгийг хүртээд зогсохгүй,  байгаль эх дэлхийдээ буцаан өгөх хариуцлагатай бизнесийн зарчмыг хэрэгжүүлэх зорилготой "ХУШ: Хангайн эзэн" нэрийн дор, "Тарья, арчилъя, хамгаалъя, ургуулъя" уриатай мод тарих өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. 

“HushKhan” брэнд сүүлийн 3 жилд 200,000 хуш мод тарьжээ

эжх.jpg

Сүүлийн жилүүдэд ур амьсгалын өөрчлөлт, хортон шавжийн тархалтаас үүдэн ойн экосистем алдагдаж буй энэ цаг үед “HushKhan” брэнд өөрсдийн үндсэн үйл ажиллагааны түүхий эд болох хушин ойгоо хамгаалах, нөхөн сэргээхэд онцгой анхаарахын сацуу байгаль орчинд ээлтэй бодит санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлсээр байна. Тодруулбал, тус компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд түүхий эдээ зөвхөн өөрсдийн тарьж ургуулсан таримал ойгоос бэлтгэх "Ногоон алсын хараа" зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. 

Энэхүү ажлын хүрээнд:

  • Сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 200,000 ширхэг хуш модны суулгацыг байгальд тарьж,
  • 2025 онд Богдхан уулын Чулуутын ам, Зүүнхараа, Сэлэнгэ аймагт хортон шавжид идэгдэж сүйдсэн талбайд 3-4 настай Сибирь хушны тарьц суулгах ажлыг амжилттай гүйцэтгэж,
  • Тарьсан суулгацуудаа зориулалтын хашаагаар тусгаарлаж, усалгааны цогц системийг шийдэж өгсөн нь модны амьдрах чадварыг эрс нэмэгдүүлсэн эерэг үр дүнтэй ажил болсон ажээ.

Хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэх нь

Энэ жилийн онцлох дэвшил нь модыг суулгаад л орхих биш арчилж, ургуулах иж бүрэн тогтолцоонд шилжүүлж, улмаар "монголын хушин ойн экосистемийг хамгаалах нийгэмлэг" ТББ-тай хамтран ажиллажээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүлэмжид мэргэжлийн түвшинд суулгац бэлтгэж, хаврын улиралд хөрсөнд зөв технологиор суулгах, байнгын усалгаа, хамгаалалт, хортон шавжаас сэргийлэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхээр тусгасан байна.

Тус санаачилга нь зөвхөн компанийн тогтвортой хөгжил төдийгүй Монгол орны ойн экосистемийг аврах, ирээдүй хойч үедээ "Ногоон ирээдүй"-г өвлүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй нийгмийн хариуцлагын бодит жишиг болж буйгаараа онцлог юм.

аааб.jpgххх.jpgба.jpg

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.