УБ -8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд та юу мэдэх хэрэгтэй вэ?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд та юу мэдэх хэрэгтэй вэ?

Гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд та юу мэдэх хэрэгтэй вэ?

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.11.08 · 3 унших

Бид өдөр тутмын ажил, амьдралдаа анхаарч явахдаа эрүүл мэнддээ тохиолдож болох гэнэтийн эрсдэл, түүнийг дагаж ирэх санхүүгийн ачааллыг тэр бүр урьдчилан тооцоолдоггүй шүү дээ. Гэтэл гэнэт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тулгарвал өндөр өртөгтэй эмчилгээ, олон хоногийн эмнэлгийн зардал нь хувь хүний санхүүд ихээхэн хүндрэл учруулдаг нь нууц биш юм. 

Тэгвэл ийм гэнэтийн санхүүгийн дарамтаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах боломжтой талаар одоо танд хуваалцъя. 

Та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан уу? 

Есдүгээр сарын байдлаар манай улсын 3,3 сая хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдсаны 76,6%-ийг шимтгэлийг улсын төсвөөс хариуцан төлдөг иргэд бүрдүүлж байна. Харин ажил олгогчоос хариуцан төлдөг иргэд 23,6%, өөрөө хариуцан шимтгэл төлдөг иргэд 5%-ийг тус тус эзэлж байгаа юм. Гэвч улсын даатгалын сангийн төсөв хязгаарлагдмал тул нарийн мэргэжлийн мэс засалд орох, олон хоногоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн өндөр зардлын ихэнх хувийг иргэд хувиасаа гаргадаг. Иймд улсын суурь даатгалд даатгуулах нь эрсдлээс бүрэн хамгаална гэсэн үг биш юм. 

Европ болон Азийн зарим орнуудад иргэд нь төрийн суурь даатгалаас гадна олон улсын болон хувийн нэмэлт эрүүл мэндийн даатгалд (International Private Medical Insurance) гэр бүлээрээ хамрагдан ашиглах болжээ.

Тэгвэл энэхүү дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн хамгаалалтын системийг “Богд Даатгал” ХК Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж, “ESSENTIAL” олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ танилцуулж байна. Ийнхүү иргэд эх орондоо болон олон улсад санхүүгийн асуудлаас ангид эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдлээ. 

"BD Essentials" гэж юу вэ?

“Богд Даатгал” ХК-ийн санал болгож буй “ESSENTIAL” олон улсын эрүүл мэндийн даатгал нь гэнэтийн өвчин тохиолдох үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлыг бүрэн хариуцаж, санхүүгийн баталгаа болон сэтгэл санааны тайван байдлыг бүрдүүлдэг олон улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм.

Энэхүү даатгал нь зөвхөн хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний зардлыг хариуцах бөгөөд амбулаторийн өдөр тутмын үзлэг, ердийн оношилгоо, лабораторийн шинжилгээ зэрэг хэвтэх шаардлагагүй үйлчилгээ хамрагдахгүй.

Энэхүү даатгал хэнд тохирох вэ?

Энэхүү бүтээгдэхүүн нь өөрийн болон хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл мэнд, сайн сайхан ирээдүйд анхаарал тавьдаг хүн бүрд зориулагдсан. Мөн та гэр бүлийн гишүүдээ хамруулан хамтдаа даатгуулах боломжтой.

Бусад даатгалаас юугаараа онцлог вэ?

“BD Essentials” даатгал нь даатгуулагчийн хэрэгцээнд тохируулан “ESSENTIAL BASIC” болон “ESSENTIAL SMART” гэсэн 2 төрлийн багцыг санал болгож байна. Сонгосон багцаас хамааран жилд 100,000-500,000 ам доллар хүртэлх хэвтэн эмчлүүлэх эмчилгээ  үйлчилгээг авах, хорт хавдрын эмчилгээний багц авах зэрэг олон давуу талтай бүтээгдэхүүн юм. 

Мөн Монгол Улс дахь “Богд Даатгал” ХК-ийн хамтран ажилладаг сүлжээ эмнэлгүүдээр шууд үйлчлүүлэх эрхтэй бөгөөд танд 365 хоногийн турш 24 цагаар харилцагчийн үйлчилгээний баг танд тасралтгүй шуурхай үйлчилгээг үзүүлэх болно.

Та өөрийн хэрэгцээнд тохируулан дараах багцуудаас сонголтоо хийх боломжтой.

hh.jpg

Ямар зардлыг нөхөн төлөх вэ?

BD Essentials даатгал нь эмнэлэгт хэвтэх үеийн үндсэн зардлаас гадна олон төрлийн нарийн мэргэжлийн болон туслах үйлчилгээг хамардаг.

“ESSENTIAL BASIC” болон “ESSENTIAL SMART” багц тус бүрд багтсан үйлчилгээ:

  1. Хэвтэн эмчлүүлэх болон өдрийн эмчилгээ: Эмнэлгийн үндсэн зардал, ор хоногийн төлбөр болон сахиурын нэг хоногийн зардал багтсан.
  2. Нарийн мэс заслууд: Эрхтэн шилжүүлэн мэс засал, нөхөн сэргээх мэс засал, мэс заслын суулгацын зардлууд хамрагдсан.
  3. Хүнд өвчлөлийн эмчилгээ: Хэвтэн эмчлүүлэх болон амбулаториор хийгдэх туяа, химийн эмчилгээ болон бөөрний диализ эмчилгээний зардлууд бүрэн хамрагдана. 
  4. Эмнэлэгт хэвтэхийн өмнөх ба дараах эмчилгээ: Эмнэлэгт хэвтэхээс өмнөх 30 хоног, эмнэлгээс гарснаас хойшхи 30 хоногийн эмчилгээний зардал.
  5. Ослоос үүдэлтэй яаралтай тусламж: Ослоос үүдэлтэй яаралтай тусламжийн зардал болон амбулаторийн мэс ажилбарууд хамрагдсан.
  6. Яаралтай зөөн тээвэрлэлт: Олон улсын яаралтай зөөн тээвэрлэлт (эх оронд нь буцаах) ба орон нутгийн газраар хийгдэх түргэн тусламжийн үйлчилгээ.
  7. ХДХВ, ДОХ-ын хамгаалалт: 5 жилийн хүлээлгийн хугацаатайгаар Basic багцад 2,000 ам.доллар, Smart багцад 6,000 ам.доллар хүртэл хамгаална.

“ESSENTIAL SMART” багцын нэмэлт давуу талууд:

  1. Төлөвлөгөөт эмчилгээний аяллын зардал: Энгийн зэрэглэлийн нислэгийн аяллын зардалд 300 ам.доллар багтсан.
  2. Туслах хэрэгсэл: Эмнэлгийн тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл худалдан авахад 500 ам.доллар хамрагдсан.
  3. Гэрийн сувилал: Эмнэлгээс гарсны дараах гэрийн сувиллын зардалд 1,000 ам.доллар хүртэл хариуцна.

Яаж сонгож, даатгуулах вэ?

Та өөрийн аялах, амьдрах бүс нутаг болон шаардлагатай хамгаалалтын хэмжээндээ тааруулан “ESSENTIAL BASIC” болон “ESSENTIAL SMART” багцаас сонгоно. Даатгуулах үйл явц маш энгийн:

  1. Бүртгүүлэх: www.bogdinsurance.com вэбсайт эсвэл healthcare@bogdinsurance.com цахим хаягаар бүртгэлийн маягтаа авна.
  2. Мэдээлэлээ илгээх: Маягтыг бүрэн гүйцэт бөглөөд healthcare@bogdinsurance.com хаяг руу илгээнэ.
  3. Үнийн санал авах: Мэдээллийг хүлээн авсан мэргэжилтнүүд таны хэрэгцээнд тохирсон үнийн саналыг тусгайлан бэлтгэж шуурхай эргүүлэн хүргэх болно.

Хэрхэн нөхөн төлбөр нэхэмжлэх вэ?

Та “Богд даатгал” гар утасны аппликэйшнийг ашиглан эмчилгээ хийлгэснээс хойш 6 сарын дотор хүсэлтээ илгээнэ үү.

QR.jpg

Яаралтай эмчилгээ авах шаардлагагүй үед та төлөвлөгдөөгүй нэмэлт зардлаас зайлсхийхийн тулд “Богд Даатгал”-тай урьдчилан холбоо барих хэрэгтэй. Хэрвээ урьдчилан мэдэгдэх боломжгүй бол эмнэлгийн ажилтнуудад өөрийн даатгалын мэдээллийг өгч, “Богд Даатгал”-тай нэн даруй холбогдоход хангалттай. 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг +976 70000911 дугаараас болон  www.bogdinsurance.com  вебсайтаар нэвтрэн авах боломжтой.  

Хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Ц.Жигжиджавын гудамж-9, Сүхбаатарын талбай, Богд Цамхаг.

И-мэйл: healthcare@bogdinsurance.com

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.