УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Утастай чихэвч эргээд тренд болж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Утастай чихэвч эргээд тренд болж байна

Утастай чихэвч эргээд тренд болж байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.03.19 · 2 унших

Apple компани анх 2016 онд утастай чихэвчийг халж Bluetooth чихэвч буюу Airpod-ийг хэрэглээнд нэвтрүүлж байсан билээ. Түүний араас Android бүтээгдэхүүнүүд ч гэсэн утасгүй чихэвч үйлдвэрлэж хүн бүр Bluetooth чихэвчийн хэрэглээг эрхэмлэх болсон. Тэгвэл сүүлийн үед утастай чихэвчийн хэрэглээ нэмэгдэх болсон нь гурван том шатгаантай хэмээн мэргэжлийн байгууллагууд болон олон нийт тайлбарлаж байгаа аж.

Амьдралын хэв маяг

АНУ-ын зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн талаарх судалгааг явуулдаг Circana байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн таван жилд утастай чихэвчийн борлуулалт буурсан ч 2025 оны хоёрдугаар хагаст борлуулалтын тоо огцом өсөж 2026 оны эхний зургаан долоо хоног гэхэд утастай чихэвчийн орлого 20 хувиар нэмэгдсэн ажээ. Энэхүү үр дүнг судалгааны багийнхан тайлбарлахдаа “хэт хурдтай техник технологийн хөгжил дунд хүмүүс илүү тайван байж, амьдралын хэмнэлээ удаашруулахын тулд технологийн дэвшлээс татгалзан нэг алхам ухарч байна” гэж хэрэглэгчдийн зан төлөвийг тодорхойлсон байна. Харин олон нийт сүүлийн үед цахим орчинд дэлгэрээд буй “2026 is the new 2016” буюу “2026 он бол шинэ 2016 он” хэмээх трендтэй холбоотой, аливаа нэг чиг хандлагатай арван жилийн дараа дахин дэлгэрдэг хэмээн үзэж байгаа аж.

Дуугаралтын чанар

Моод эргэхээс гадна утастай чихэвч нь Bluetooth чихэвчтэй харьцуулахад дуугаралтын чанар илүү өндөр байдаг ажээ. Сүүлийн жилүүдэд утасгүй чихэвчийн хүчин чадал эрс сайжирсан ч ихэвчлэн дуу хөгжим сонирхогчдод зориулсан, чанараас илүү борлуулалтад төвлөрсөн хэвээр байгаа аж. Иймд хэрэглэгчид утасгүй чихэвчтэй ижил үнээр илүү чанартай дуугаралттай бүтэгдэхүүн авахыг хүсвэл утастай чихэвч сонгохыг илүүд үзэж байгаа юм байна. Түүнчлэн, өндөр зэрэглэлийн Bluetooth чихэвч хүртэл холболт, зарим төхөөрөмжийг танихгүй байх зэрэг асуудлаас шалтгаалан чанартай дуугарч чаддаггүй аж. Харин утастай чихэвчийн хувьд гар утсандаа залгахад л асуудалгүй дуугарч, найдвартай ажилладаг нь хэрэглэгчдэд илүү таалагддаг ажээ.

Загварын чиг хандлага

Утастай чихэвч нь шинэ загварын чиг хандлагыг тодорхойлох аксессуар болон эргэн ирж байна. Тухайлбал, Ariana Grande, Charli XCX, Lily-Rose Depp зэрэг алдартнуудаас эхлээд утастай чихэвчийг өдөр тутмын хувцаслалтдаа хослуулах болсон нь олон нийтийн дунд тус чихэвчийн эрэлт нэмэгдэх шалтгаануудын нэг болсон хэмээн таамаглаж байгаа юм.

Сүүлийн үед залуучуудын дунд DVD тоглуулагч, кассет, пянз, бичгийн машин зэрэг төхөөрөмжүүдийн эрэлт нэмэгдэж байгаа билээ. Ийнхүү олон улсын залуучуудын дунд эргэн тренд болж буй хуучны технологиудын жагсаалтад утастай чихэвч мөн нэмэгдсэн байна. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.