УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2026.07.28 · 5 унших · — үзсэн

Монгол нутаг дахь Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэлээ. Ингэснээр Хүннүгийн соёлын өвийн дэлхийн хэмжээний хосгүй үнэ цэнийг олон улсын түвшинд дахин баталгаажуулсан түүхэн үйл явдал болж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар "Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргалаа.

Энэхүү өвийн бүрэлдэхүүнд:

  • Ноён уул
  • Гол мод I
  • Гол мод II
  • Дуурлиг нарс
  • Тахилтын хотгор
  • Чихэртийн зоо гэсэн зургаан дурсгалт газрын Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборууд багтаж байна.

Хүннүгийн эзэнт гүрэн нь өнөөгийн Монгол Улсын нутагт төвлөрөн оршин тогтнож байсан бөгөөд төрт ёс, цэрэг, худалдаа, соёлын тогтолцоогоороо хожмын нүүдэлчдийн төр улсуудын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэнээр Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор нь хүн төрөлхтний онцгой үнэ цэнтэй соёлын өв гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Энэ нь Монголын археологийн өвийг олон улсын түвшинд хамгаалах, судлах, хадгалан өвлүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.