Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop”

2026.05.063 минут унших
Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Цаг хугацаа өнгөрөх тусам бидний амьдарч буй нийгэм хувьсан өөрчлөгдөж, тэр хэрээрээ бид аливаа зүйлийн гоо зүйг илүү таашаан мэдрэхийг эрмэлздэг болжээ. Тиймээс “Hunting” цувралынхаа энэ удаагийн дугаарт бид дэлгүүр, кофе шоп, бүтээлч орчныг нэг дор хослуулж, өдөр тутмын хэрэглээгээр дамжуулан урлагийн мэдрэмж түгээж буй “Арту” шопыг онцлон хүргэж байна.

“Өдөр тутмын хэрэглээнээсээ ч урлагийг мэдэрч болно” 

"Арту шоп" бол зураач, уран бүтээлч, Арту урлангийн багш Г.Өлзийхишигийн 10 гаруй жилийн турш тээж явсан мөрөөдөл нь бөгөөд тэрбээр 2025 оны 8-р сард энэхүү мөрөөдлөө биелүүлж "Урлаг бүх зүйлд" уриатай “Арту” дэлгүүрээ нээсэн ажээ. Тэрбээр "Хүмүүс урлагаас мэдрэмж авахын тулд заавал хаа нэгтээ очих шаардлагагүй. Бидний эдэлж хэрэглэж буй бүх зүйл урлаг байж болно гэдгийг харуулахыг зорьсон" гэсэн юм.

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Хүмүүс кофе ууж суухдаа ч уран зураг харж, хөгжим сонсон тайвшраасай гэж хүссэн учраас дэлгүүрээ кофе шоп болгон өргөжүүлж, Улаанбаатар хотоо илүү өнгөлөг болгохын төлөө “Арту” урлангийнхаа шавь нартай хамтран дэлгүүртээ олон засвар тохижилтыг хийж байгаа ажээ.

Өнцөг булан бүрд нь сэтгэл шингэсэн орон зай 

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Энд орж ирэхэд харах зүйлс дэндүү олон байсан юм. “Арту” шоп нь урлагтай холбоотой бараа бүтээгдэхүүн болон кофе шоп зэргийг нэг дор цогцлоож өөрсдийн бүтээлүүдээр тохижуулсан бөгөөд үүднээсээ эхлэн хана тааз, ширээ сандал гээд бүх зүйлээс нь, урлагийг мэдрэх боломжийг олгожээ. Дэлгүүртээ төрөл бүрийн урлагтай холбоотой бүтээгдэхүүн, монгол керамик урлал, монгол дизайнеруудын урласан хувцас зэргийг дэлгэж үндэсний брэндээ дэмжин хамтран ажилладгаараа онцлог байсан юм. 

Харин кофе шоп нь олон төрлийн уух зүйлс санал болгохоос гадна ширээ болгоныхоо хажууд залгуур гаргаж жижиг ч хамаагүй бүх зүйлд сэтгэлээ шингээсэн нь мэдрэгдэж байлаа. Энэхүү кофе шопод уран зурагтай бялуу гардаг бөгөөд бялуугаа зураг зурдаг палитр (platter) дээр тавьж өгдөг нь их шинэлэг санагдсан юм. Бас нэг сонирхолтой зүйл нь ариун цэврийн өрөөндөө ч зураг зурж тохижуулсан нь үйлчлүүлэгчдээ бүх зүйлээс урлагийг мэдрээсэй гэж зорьж ажилладгийн тод жишээ биз ээ.  

“Бид хүмүүст урлагийг мэдрүүлэхийн төлөө хамтран ажилладаг”

“Энд ажиллаж буй хүн бүр урлагт хайртай залуус. Буланд чихэвч зүүн зураг зурах залуу, үүдэнд хүмүүстэй дотноор мэндчилэн инээмсэглэх охин, захиалгаа хичээнгүйлэн хийх бариста гээд бид бүгд л урлагаар дамжуулан хүмүүст торгон мэдрэмж өгч урлагийг мэдрүүлэхийн төлөө хамтран ажилладаг” хэмээн худалдааны зөвлөх Ю.Саяаана ярьсан юм. Тэрбээр газарзүйч мэргэжилтэй ч Арту урланд суралцах хугацаандаа урлагийг илүү ойлгож, хайрлах болсноор одоо ийнхүү ажиллаж байгаа аж. 

“Гадуур тэр бүр харагдаад байдаггүй сонин содон зүйлс энд байдаг”

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Бидэнтэй үйлчлүүлэгч Ө.Сэргэлэн, Б.Амарбаясгалан нар сэтгэгдлээ хуваалцаж  “гадуур тэр бүр харагдаад байдаггүй сонин содон зүйлс энд байхаас гадна ажилдаг хүмүүс нь харилцаа хандлага сайтай, ирэхэд тухтай мэдрэмж төрүүлдэг”  хэмээн ярьсан юм. 

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Hunting rating:

Уур амьсгал: 4.8/5 Үүднээсээ авхуулаад бүх зүйлс (ариун цэврийн өрөө хүртэл) урлагтай холбогдолтой байсан бөгөөд ширээ болгоны хажууд залгуур байсан нь хамгийн их таалагдсан. Мөн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд маш сонирхолтой деталчилж харах зүйл олон, уух зүйлсийн сонголт ч арвин байв. 

Мэдрэмж: 4.5/5 Ажилтнуудын харилцаа эерэг байхаас гадна дэлгүүр, кофе шопыг тус тусад нь хариуцсан ажилтантай тул хэрэгтэй зүйлсээ цаг тухайд нь асуух боломжтой. Мөн орохдоо улавч өмсөж ордог тул маш цэвэрхэн тухтай мэдрэмж төрсөн юм.

Онцлог: 4.5/5 Кофе шоп, бараа бүтээгдэхүүн, уран зураг гээд олон зүйлийг нэг дор багтаасан. Мөн монгол уран бүтээлчдийн бүтээлийг борлуулж үндэсний брэндээ дэмждэг нь таалагдлаа. 

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Coffee shop hunting: Чамин зүйлсийг нэг дороос авах боломжтой “Artu Shop” нийтлэлийн зураг

Ийнхүү бид “Hunting” цувралынхаа энэ удаагийн дугаарт олон өнгийн хоршлоос бүрдэх үлгэрийн мэт орчинтой “Арту” шопыг онцоллоо. Дараагийн дугаараар хотын өөр нэгэн сонирхолтой, гэгээлэг орон зайг "ангуучлах" болно. Хамтдаа эрж хайцгаая!

 

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд