УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
9, 32, 66 болон 83 насны үеүдэд тархинд хамгийн чухал өөрчлөлтүүд явагддаг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 9, 32, 66 болон 83 насны үеүдэд тархинд хамгийн чухал өөрчлөлтүүд явагддаг

9, 32, 66 болон 83 насны үеүдэд тархинд хамгийн чухал өөрчлөлтүүд явагддаг

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.11.27 · 2 унших

Хүний тархи амьдралынхаа турш таван өөр үе шатыг дамжин хөгждөг ба 9, 32, 66 болон 83 настай үеүдэд хамгийн чухал өөрчлөлтүүд явагддаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Кембрижийн Их Сургуулийн судлаачид 90 нас хүртэлх 4,000 орчим хүний тархины холбогч эсийг судлахын тулд дүрс оношилгооны шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнд хүний тархи удаан хугацаанд өсвөр насныхаа үеийн түвшинд байдаг ч, гучаад насны эхэн үед хөгжлийнхөө хамгийн оргил үедээ хүрдэг болохыг тогтоосон байна.
Тархи шинэ мэдлэг, туршлагад байнгын хариу үйлдэл үзүүлж дараах таван үеэр дамжин тасралтгүй хувьсан өөрчлөгддөг байна. Тодруулбал,

  • Бага нас – Төрснөөс хойш 9 нас хүртэл
  • Өсвөр үе - 9-32 нас
  • Насанд хүрсэн үе- 32-66 нас
  • Өндөр насны эхэн үе- 66-83 нас
  • Өндөр насны хожуу үе- 83 наснаас хойш

Уг судалгааны ахлах мэргэжилтэн Алекса Моусли BBC-д өгсөн ярилцлагадаа, “тархины эсүүд амьдралын турш дахин шинээр сүлжигдсээр л байдаг. Зарим холбооснууд бэхжиж, зарим нь сулран өөрчлөгдөх үйл явц тасралтгүй явагдах боловч яг нэг чиг шугамаар жигд өрнөдөггүй. Байнгын хөдөлгөөн хэлбэлзэл, олон үе шат дамждаг” хэмээн тайлбарлажээ.
Тархины эдгээр шилжилтийн нас нь зарим хүнд арай эрт, заримд нь хожуу илэрч хүн бүрд адил цагт тохиолддоггүй байна. Гэвч судалгааны явцад яг энэ насны заагууд маш тод илэрч гарсан учир цаашид уг судалгаа өргөн хүрээнд үргэлжлэх боломжтой байгаа аж.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.