Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene

2026.05.142 минут унших
Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өдөр бүр “өмсөх юм алга” гэж толины өмнө хэд хэд эргэлддэг ч үнэндээ бидэнд хэтэрхий олон хувцас байдаг. Харин тэдгээр хувцсыг дахин ашиглах соёл залуусын дунд  өдрөөс өдөрт дэлгэрч байна.

Тиймээс Hunting цувралынхаа энэ удаагийн дугаарт бид өвөрмөц хэв маяг, нүд булаам загваруудаараа хуучин хувцасны соёлыг түгээгч Соёл erdene дэлгүүрийг онцоллоо. 

“Хуучин хувцасны соёлыг түгээх хүслээр дэлгүүрээ нээсэн”

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene нийтлэлийн зураг

Бидний хэлж заншсанаар ТБД Андуудад байрлах Соёл erdene дэлгүүрийг БНСУ-д амьдарч байгаад эх орондоо ирсэн Г.Чинболор 2021 онд нээж, одоог хүртэл идэвхтэй ажиллууж байгаа юм байна. Хуучин хувцсыг дахин амьдруулах түүний дэлгүүр анх хэрхэн нээгдсэн талаар бид түүнээс асуусан юм. “Хүмүүс хуучин хувцсыг “комисс” гээд хэрэглэх дургүй байсан учраас энэ соёлыг түгээхээр анх дэлгүүрээ нээж байсан. Хуучин хувцасны дэлгүүр ховор чамин, ахиад олдохгүй загварыг хүргэдгээрээ онцлогтой. Тиймээс манай дэлгүүр бараагаа долоо хоног тутам шинэчилдэг. Гол нь тэр бүр таараад байхгүй содон загварыг л хүмүүст санал болгох ёстой гэж боддог. Хуучин хувцас өмссөнөөр та байгаль дэлхийгээ аварна, хамгаална гээд чанаргүй, загвар муутай хувцас зарвал хүн авахгүй байх. Ер нь ч утгагүй зүйл” гэсэн юм.

Брэндээр гангарахын тулд баян байх албагүй

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene нийтлэлийн зураг

Үнэхээр ч худалдааны төвүүдийн шинэ, нэгэн хэвийн олон хувцаснаас ялгаатай нь энэ дэлгүүрийн загвар бүр цор ганцхан. Энд цамц, хүрэм, цув, өмд, юбка, гутал, зангиа, малгайнаас эхлээд үүргэвч, аяны нөмрөг хүртэл шинэ эзнээ хүлээх аж. Загвар тус бүрийн үнийг өлгөсөн нь тааваараа шилж, сонгоход урамтай. Энд зарагдах зарим хувцас 1940-өөд онд үйлдвэрлэгдсэн байх тул тэдгээрийг судлан үнийг нь тодорхойлдог юм байна. Үйлчлүүлэгчид амьд хөгжмийн  хэмнэлд тайван гэгч нь хувцас эргүүлж тойруулан хараад, өмсөж үзэхээр сонгон хувцасны өрөө рүү орно. Тэдний дэлгүүрийг улирал юм уу, сардаа заавал нэг удаа зорин ирдэг үйлчлүүлэгч Б.Хоролсүрэн бидэнтэй “Соёл erdene дэлгүүрийн өнгө аяс, хэв маяг нь таалагддаг. Санхүүгийн хувьд хэмнээд зогсохгүй, брэндийн хувцас өмсөх боломж олгодог учраас хуучин хувцас хэрэглэдэг. Энэ төрлийн хэд хэдэн дэлгүүрээр үйлчлүүлдэг. Бүгд өөр өөрийн ялгарах хэв маягтай. Соёл erdene дэлгүүрийн загвар яах аргагүй содон байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцан юм.

Соёл erdene соёл, урлагийг ч түгээнэ…

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene нийтлэлийн зураг

Соёл erdene бол дэлгүүрийн эзний дуртай хамтлагийн нэр юм. Нөгөө талаас хувцас бол хэрэглээ төдийгүй, хувь хүний соёл, үнэт зүйл, өөрийгөө илэрхийлэх хэлбэр билээ. Хувцас, хөгжим хоёр салшгүй холбоотой гэж үздэг учраас тэд өөрсдийн бэлдсэн цомгийг тоглуулдаг юм байна. Ярайтал нь өрсөн тэр бараануудаас гадна хүний сонирхол татах засал, чимэглэлтэй нь эрхгүй анхаарал татна. Соёл erdene-ийн өнцөг булан бүрд энгийн хэр нь сонирхол татах хэсгүүд бий. Тухайлбал, өмдний тасгийн хананд Levi’s брэндийн ид үеийн сурталчилгааны хуудсыг өлгөсөн байх бол өөр нэг хэсэгт 2 вискиний лонх хөмрөн тогтоож, гитар байрлуулжээ. Ханаар эгнүүлэн өрсөн зургийн цомогт хуучны хамтлаг дуучид, хувцас хунар болон хуучны сэлүүхэн хотын гудамж багтана. Эгнүүлэн өрсөн тэр зургууд, хөгжмийн цомог сэлт нь танхимын шаргал гэрэлд улам ч өнгөлөг үзэгдэх аж. Тэр хөнгөн хийгээд өвөрмөц орчинд амьд хөгжмийн цоглог ая эгшиглэх нь нэн таатай.

Hunting rating:

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene нийтлэлийн зураг

Уур амьсгал: 4.5/5 Дэлгүүрийн орчин, гэрэлтүүлэг, дуу хуур нь чөлөөтэй, цоглог уур амьсгалыг бүрдүүлэн завгүй хотын хэмнэлээс түр ч болов холдуулах мэт санагдсан. Булан тохой бүрд сэтгэл гарган чимэглэл, сонирхолтой шийдлийг шингээсэн нь дэлгүүрийг өөрийн гэсэн онцлогтой болгож байлаа.

Мэдрэмж: 4.8/5 Хувцас, засал чимэглэлээр дамжин өнгөрсөн цаг хугацаанд, эсвэл өөр хотод очсон юм шиг мэдрэмж төрсөн. Байршил нь ч хуучны угсармал байрны дэргэд учраас дурсамж сэргээн, танил мэдрэмж төрүүлэв.

Үнийн санал: 4/5 Барааны үнэ мэдээж харилцан адилгүй байлаа. Цамц, подволк 28,000-38,000 төгрөг болон түүнээс дээш байсан бол цув 200,000 төгрөг зэргээр барааны материал, брэндээс хамааран өөр өөр.

Тав тух: 4.3/5 Худалдааны төв болон шинэ хувцасны дэлгүүрээс өөр хэв маягтай ч сэлүүхэн, цэвэрхэн орчинтой. Мөн хүлээлгийн хөөрхөн буйдантай.

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene нийтлэлийн зураг

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene нийтлэлийн зураг

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene нийтлэлийн зураг

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар дүүрэн Соёл erdene нийтлэлийн зураг

Сэтгүүлч: Б.Нарангэрэл

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Thrift shop hunting: Ахин олдохгүй ховор, чамин загвараар...