Залуусын орон зай

“UG arena” нэрээ “M bank arena” болгосноор спорт сонирхогчдод ямар давуу тал үүсэх вэ?

Posted2025.03.215 минут унших
“UG arena” нэрээ “M bank arena” болгосноор спорт сонирхогчдод ямар давуу тал үүсэх вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголын сагсан бөмбөгийн Play-off-ын тоглолтууд эхлэхтэй зэрэгцэн дэлхийн стандарт олон улсын жишигт нийцсэн хамгийн том цогцолбор болох “UG Arena” нэрээ өөрчилсөн. Тодруулбал, Дээд лигийн ивээн тэтгэгч M bank-ийн нэрээр “М bank arena” хэмээн нэрийдэх болсон билээ. Эл үйл явдлын хүрээнд олон нийтийн дунд яагаад ийм зүйл болов гэсэн эргэлзээ маргаан үүссэн. Тус эргэлзээг тайлах үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байж байна. 

“UG arena” нэрээ “M bank arena” болгосноор спорт сонирхогчдод ямар давуу тал үүсэх вэ? нийтлэлийн зураг
“МBANK ARENA” ҮГҮЙ БОЛ БИД ГАДААД ДОТООДЫН ТЭМЦЭЭНҮҮДИЙГ ЭХ ОРОНДОО ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖГҮЙ

“UG arena” нэрээ “M bank arena” болгосноор спорт сонирхогчдод ямар давуу тал үүсэх вэ? нийтлэлийн зураг
 

Гадаад дотоодын багуудыг авч ирэх, эх орондоо зохион байгуулахад FIBA-гаас заал танхимтай холбоотой шаардлага тавьдаг. Тус шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт бол “MBank arena” юм. Ахиулбал, “FIBA-гийн газрын зураг дээр Монгол Улсын Улаанбаатар хотод спортын ийм бүтээн байгуулалт байна гэдэг тэмдэглэгээ хийгдэхээр болсон” гэдгийг нэхэн сануулъя. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншихыг хүсвэл “Л.Золбоо: Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна” нийтлэлийг уншина уу.

“UG arena” нэрээ “M bank arena” болгосноор спорт сонирхогчдод ямар давуу тал үүсэх вэ? нийтлэлийн зураг

Нэхэн сануулахад, MBank Arena-д дараах стандартын шаардлагуудыг хангасан байна

  1. Архитектор төлөвлөлт, шийдлийн хувьд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-нд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг "Schelde Sports" брэндийн "Super Sam 325 Pro" загвараар угсарсан байгаа бөгөөд уг загвар шийдлийг дэлхийн шилдэг спорт цогцолбор орднуудад ашигласан байдаг.
  2. Италийн "Dallariva" брэндийн "Compact-45" стандартын "hevea" модоор хийгддэг шалыг суурилуулсан.
  3. "Dallas Mavericks" спортын ордонд ашигладаг гэрлийг “UG ARENA”-д байрлуулсан бөгөөд тоглогчид болон үзэгчдийн нүд рүү гялбадаггүй, зураг даруулах, бичлэг хийхэд зориулсан тод бөгөөд зөөлөн тусгалтай гэдгээрээ онцгой давуу талтай.
  4. Түүнчлэн телевизийн шууд дамжуулалт хийх 20 цэгтэй. Мөн дэлхийн алдартай "JBL", "BRX", "LINE", "ARRAY" брэндийн хөгжмийн тоног төхөөрөмжүүд нь спорт ордонд зориулагдсан дуугаралттай бөгөөд гадагшаа цуурайтахгүй байх стандарт зориулалтыг хангасан. Тус ордны үзэгчдийн суудлыг стадион, аренад хамгийн чанартай суудал нийлүүлдэг "AVANT seating" брэндээр шийдсэн билээ. 

FIBA-гийн шаардлагуудыг ийнхүү бүрэн хангаснаараа бид өнөөдөр Үндэсний Дээд лигийн тоглолтуудаа зохион байгуулж, цаашлаад Хятад, Япон, Гуамын шигшээ багуудыг эх орондоо ирүүлэн тоглосон юм. 

“МBANK ARENA” БОЛСНООРОО БИДНИЙ ХҮЛЭЭЛТ ЮУ БАЙХ ВЭ?

“UG arena” нэрээ “M bank arena” болгосноор спорт сонирхогчдод ямар давуу тал үүсэх вэ? нийтлэлийн зураг

Play-off-ын тоглолтууд эхэлснээс хойш багуудын тоглолт NBA-ээс дутахгүй өрсөлдөөнийг гаргаж байна. Энэ ч утгаараа үзэгчдийн оролцоо нэмэгдэж буй. Үүнээ дагаад үзэгчид, тоглогчдод нэмээд л тав тухтай орчин нөхцөлөөс авхуулаад хэрэгцээ шаардлага бий болно гэсэн үг. Аливаа зүйлийг хийхдээ ямар нэгэн утга учиргүй, тооцоо судалгаагаар хийнэ гэж байхгүй. Тэгвэл “UG arena”-гийн нэрийг “M bank arena” болгох нь ямар ашигтай талаар эргэцүүлцгээе. Эхлээд хийсэн гэрээний мөнгөн дүнгийн талаар мэдээлэл авах нь зүйтэй. Хэвлэл мэдээлэлд нээлттэй орсон мэдээллээр таван тэрбум төгрөгийн дүнтэйгээр энэхүү хамтын ажиллагаа эхэлжээ. 

Хамгийн гол нь бидэнд ирэх үр өгөөж нь шууд  утгаараа спортайнмент салбараар дамжуулан бидний  эрүүл мэндийг дэмжих томоохон хөрөнгө оруулалт болсон. Цаашлаад нэр авсан албан байгууллага брэндийн сурталчилгаагаа хийх, маркетингаа шийдэх нөхцөл байдлаа тодорхойлон юм. Ингээд бодоод үзэхээр хувь аж ахуйн нэгжүүд болон спорт сонирхогчид гэсэн гурван талд ашигтай болж таарах нь. Нэг сумаар гурван туулай буудсан гэсэн үг. Бүр тодруулбал, хоёр аж ахуйн нэгж гэрээ хийснээрээ спорт сонирхогчид бидэнд аятай таатай орчин нөхцөл бий болох, спорт байгууламжийн хүртээмж нэмэгдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж болох гэсэн давуу талууд бий болж байна гэсэн үг. 

ОЛОН УЛСАД НЭРШЛИЙН ГЭРЭЭ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

“UG arena” нэрээ “M bank arena” болгосноор спорт сонирхогчдод ямар давуу тал үүсэх вэ? нийтлэлийн зураг

Өнөөдөр манай сагсан бөмбөгийн хөгжил хэдэн шатаар ахисныг уншигчид маань надаар хэлүүлэлгүй мэдэж буй биз ээ. Зөвхөн сагсан бөмбөгийн хөгжил гэлтгүй ард нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүй ч түүнээ дагаад дээшилж буй нь тодорхой. Харин үүнд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь Монголд анх удаа хийгдсэн нэршлийн гэрээ буюу “Naming Rights” юм. Учирлах аваас нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй зүйл ч гэж харж болно. Таныг, таны хүүхдийг спортод сонирхолтой болгохын тулд ахин нэг шат алхлаа гэж харахаар ажээ. 

Нэршлийн гэрээг сагсан бөмбөгийн салбарт Америкийн томоохон спорт цогцолборууд хийсэн байдаг. 

  1. 2021 онд Лос Анжелос Лейкерс ерөнхий ивээн тэтгэгч болох Crypto.com компанитай 700 сая ам.доллараар наймаалцаж, Crypto.com arena болгон өөрчилж байв.
  2. Мөн Майами Хит баг FTX-тэй наймаалцаж, FTX Arena болгон өөрчилсөн байна.
  3. Бостон Сэлтикс 2005 онд Boston Garden-г TD Garden болгож өөрчилж байжээ.

Эндээс дэнэхэд төрөөс хараат бусаар өсөн дэвжиж буй аж ахуйн нэгж, спорт салбарын томоохон гэрээнүүдийг бид сөрөг талаас нь бус эерэг талаас нь шүүн тунгаах шаардлагатай тулгараад байна. Нэг ёсондоо бидэнд ямар ашигтай вэ гэдгийг тунгаах нь зүйтэй болов уу.

Холбоотой нийтлэлүүд