УБ 22°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Гадаадын иргэн, харьяатын газрын хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг боллоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Гадаадын иргэн, харьяатын газрын хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газрын хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг боллоо

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.03.17 · 2 унших

Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан чатботыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн билээ. Уг чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр мэдээлэл хүргэдэг байсан бол энэ оны гуравдугаар сараас эхлэн дэлхийн аль ч улсын хэлээр зөвлөгөө өгөх боломжтой болж, техникийн боломжоо өргөжүүлжээ.

Ингэснээр Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд, тэднийг уригч талууд болон аж ахуйн нэгжүүд тус байгууллагын үйлчилгээтэй холбоотой заавар, мэдээллийг өөрийн эх хэлээрээ авах нөхцөл бүрдэж байна. Хиймэл оюуны тусламжтайгаар хэрэглэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран 24 цагийн турш хурдан шуурхай зөвлөгөө авах боломжтой болсон байна. 

Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллийн үйлчилгээг ийнхүү технологийн дэвшлээр шийдвэрлэснээр хэрэглэгчдэд очих зөвлөгөө илүү ойлгомжтой, нээлттэй болж байна. Энэхүү цахим шилжилт нь төрийн байгууллагын мэдээлэл дамжуулах үйл явцыг хурдасгаж, иргэд болон байгууллагуудад үзүүлэх бодит дэмжлэгийг нэмэгдүүлж байгаа юм.

Эх сурваж: Гадаадын иргэн, харьяатын газар

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.