УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Магтаал хүмүүсийн нарциссизмын түвшнийг өсгөдөг 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Магтаал хүмүүсийн нарциссизмын түвшнийг өсгөдөг 

Магтаал хүмүүсийн нарциссизмын түвшнийг өсгөдөг 

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.11.25 · 2 унших

2025 оны “Ig Nobel” шагналын Сэтгэл судлал төрөлд Марчин Заженковский  ба Гилл Гигнак нар “Хүмүүст ухаантай гэж хэлэх нь нарциссист өвөрмөц байдлын мэдрэмжтэй холбоотой: IQ-ийн хариу үйлдлийн түр зуурын төлөв байдлын нарциссизмд үзүүлэх нөлөө” судалгаа шалгарчээ. Судалгаагаар хүмүүст “Та ухаантай” гэж хэлэх нь тэдний нарциссист байдлыг өдөөж, өөртөө итгэх итгэлийг нэмдгийг баталсан. “Ig Nobel” нь эхлээд хүмүүсийг инээлгээд, дараа нь бодоход хүргэх зорилготой хөгжилтэй шагнал аж.  

Шагналыг ёслолын үеэр зарлахдаа "Нарциссистуудад эсвэл өөр хэн нэгэнд тэднийг ухаантай гэж хэлэхэд юу болдгийг судалсны төлөө олголоо” гэж зарлажээ.

Магтаал нь нарциссизмын суурь шинж чанарыг өнөөдөг 

Судлаачид Польш улсад 361 хүнийг хамарсан туршилт хийсэн байна.  Ингэхдээ IQ тесттэй төстэй богинохон даалгавар өгсөн. Гэхдээ судлаачдын зорилго ухааны түвшин хэмжих биш, хүн IQ-ийн тухай мэдээлэл сонсоход яаж сэтгэл зүй нь өөрчлөгдөх вэ гэдгийг харах байсан тул жинхэнэ IQ тест биш байсан юм.  

Судалгааны үр дүнд  IQ тестийн хариуг нь дунджаас их гэж хэлсэн бүлгийн хүмүүс өөрсдийгөө илүү ухаалаг гэж бодохоос гадна, өөрийгөө “онцгой” гэж мэдрэх мэдрэмж нэмэгдэж, нарциссизмын тодорхой шинж тэмдгүүд өсжээ.  Харин эсрэгээр “дунджаас бага” дүн авсан гэж хэлсэн хүмүүсийн өөртөө итгэх итгэл багасаж, өвөрмөц байдлын мэдрэмж буурсан байна.  Мөн магтаал нь өөртөө итгэх итгэл, өвөрмөц байдлын мэдрэмжийг богино хугацаанд нэмж болох ч нарциссизмын суурь шинж чанартай холбогдох боломжтойг сануулсан юм.  

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.