Залуусын орон зай

Lucid Dream: Б.Маралжингоогийн дуу хоолой, амьд хөгжмийн аялгууг мэдрэх намрын үдэш

М.Энхмаа2025.10.142 минут унших
Lucid Dream: Б.Маралжингоогийн дуу хоолой, амьд хөгжмийн аялгууг мэдрэх намрын үдэш - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өөрийн өнгө төрх, дуу хоолой, уран сэтгэмжээр Монголын орчин үеийн поп урлагт онцгой байр суурь эзэлдэг дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” нэртэй бие даасан тоглолтоо энэ сарын 18-нд толилуулах гэж байна. Тэрбээр энэ удаа хөгжмийн найруулга, тайзны дүрслэл, уран сэтгэмжийн зохиомжийг нэгтгэн зүүд ба бодит ертөнцийн зааг дахь мэдрэмжийг тайзны урлагаар дамжуулан илэрхийлэхийг зорьжээ.

Тоглолт аравдугаар сарын 18-ны 19:00 цагаас Ori Studios Event Hall-д зохион байгуулагдах бөгөөд оркестр, амьд хөгжмийн бүрэн бүрэлдэхүүн, 3D орчны дүрслэл, лазер болон гэрлийн уран шийдлийг багтаасан бүтэн хэмжээний продакшн зохион байгуулалттай гэдгээрээ онцлог юм. 

Энэхүү тоглолт нь ухамсарт зүүдний үзэл баримтлалаас сэдэвлэсэн бөгөөд зүүд ба бодит байдал, уран сэтгэмж ба дотоод дуу хоолой, мэдрэмж ба дуу авианы огтлолцлыг хөгжмийн хэлээр илэрхийлэх ажээ. Үзэгчид уг тоглолтоор дамжуулан дотоод ертөнц, дурсамжаараа аялж, хөгжмийн хэмнэл, аялгуугаар дамжуулан сэтгэл хөдлөл, уран сэтгэмж, төсөөллийг мэдрэх боломжтой юм.

Уг үдэш дуучин Б.Маралжингоотой хамт Монголын хөгжмийн салбарын чадварлаг төлөөлөгчид болох Doid, Khayanaa, Enguun, Ariu нар зочин уран бүтээлчээр оролцож, хөгжмийн ертөнцөд нэгэн гайхамшгийг бүтээлцэх гэж байна. Намрын сүүлийн бороог Ori Studios Event Hall-д мэдэрч, хостойгоо, найзуудтайгаа, хайртай дотнын хүмүүстэйгээ нэгэн үдшийг мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Тоглолтын тасалбарыг portal.mn сайтаас болон SocialPay аппликэйшнээр 10 хувийн хөнгөлөлт, 20 хувийн буцаан олголттойгоор худалдан авах боломжтой.

 

Холбоотой нийтлэлүүд