УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Сөрөг мэдээллийн урсгал тархины стресс эсэргүүцэх тогтолцоог гэмтээдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Сөрөг мэдээллийн урсгал тархины стресс эсэргүүцэх тогтолцоог гэмтээдэг

Сөрөг мэдээллийн урсгал тархины стресс эсэргүүцэх тогтолцоог гэмтээдэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.02.09 · 2 унших

Өнөөгийн дижитал эрин үед бид дэлхийн өнцөг бүрд болж буй таагүй үйл явдлуудын мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Гэвч "doomscrolling" буюу сөрөг мэдээг зогсолтгүй гүйлгэж үзэх нь сэтгэл санааг түр зуур тавгүйрүүлээд зогсохгүй, тархины стрессийг зохицуулах суурь тогтолцоог үндсээр нь өөрчлөх аюултай ажээ.

Сэтгэл зүйн шинжлэх ухааны нэгэн сонирхолтой нээлт нь хэвлэл мэдээллийн хэт их хэрэглээ хүний сэтгэцэд бодит гэмтэл авснаас ч илүү хүчтэй нөлөөлдөг явдал юм. Тодруулбал, Калифорнийн Их Сургуулийн судлаач Роксана Кохэн Силвер Бостоны марафонд болсон дэлбэрэлтийн дараа нэгэн судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд тухайн үйл явдлын халуун цэг дээр биеэр байсан хүмүүсээс илүүтэйгээр, уг мэдээг сошиал сувгаар өдөрт зургаагаас дээш цаг тасралтгүй үзсэн хүмүүст сэтгэл түгшүүр, хурц стрессийн шинж тэмдэг хавьгүй илүү хүчтэй илэрсэн байна. Энэ нь бидний тархи дэлгэцийн цаадах аюулыг ч яг л бодит мэтээр хүлээн авч, бие махбодыг байнгын "түгшүүрийн байдалд" оруулдгийн тод илрэл юм.

Учир нь бидний тархины айдас зохицуулах төв буюу амигдала нь сөрөг мэдээллийн давтамжийг хүлээн авахдаа "тулалд эсвэл зугт" гэсэн дохиог цуцалтгүй идэвхжүүлж байдаг аж. Сөрөг мэдээг дахин дахин үзэх тусам тархины энэхүү механизм хэт мэдрэг болж, эргэн тойрон дахь энгийн үзэгдлийг ч аюул занал мэтээр хүлээж авдаг байна. Өөрөөр хэлбэл, хүн өөрийн мэдэлгүй тархиа ертөнцийг “аюултай, эмх замбараагүй газар” гэж харах өнцөгт дасгалжуулж, улмаар сэтгэцийг алгуур туйлдуулдаг байна. Иймд дэлхий ертөнцөөс тусгаарлагдах боломжгүй ч, мэдээллийг хүлээж авах тунгаа хянаж сурах нь таны тархины үйл ажиллагааг хэвийн хадгалах гол түлхүүр юм шүү.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.