УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
450 гаруй залууст хүрсэн “RISE” Үндэсний хөтөлбөрийн нээлт Дорнод аймагт боллоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 450 гаруй залууст хүрсэн “RISE” Үндэсний хөтөлбөрийн нээлт Дорнод аймагт боллоо

450 гаруй залууст хүрсэн “RISE” Үндэсний хөтөлбөрийн нээлт Дорнод аймагт боллоо

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.09.18 · 3 унших

ХААН Банкны компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк Сангаас 2018 оноос эхлэн жил бүр оюутан залуучуудад зориулан хэрэгжүүлж ирсэн RISE оюутны хөгжлийн хөтөлбөр цар хүрээгээ тэлж, үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэллээ. Анхны алхмаа өнгөрсөн жил Дархан-Уул аймгаас эхэлсэн тус Үндэсний хөтөлбөр энэ жил Дорнод аймагт үргэлжилж, нээлтийн арга хэмжээ энэ сарын 17-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болж, нийт 450 гаруй залуус оролцов. 

Group 1410160268.pngНээлтийн үйл ажиллагаа ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Энх-Ирээдүйн мэндчилгээгээр эхэллээ. Тэрбээр “RISE хөтөлбөр нь 2018 оноос Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлсэн бол өнөөдөр үндэсний хөтөлбөрийн хэмжээнд өргөжиж, оюутан залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, амьдралд хэрэгтэй ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор ажиллаж байна” хэмээсэн юм.  

Үүний дараа ХААН Банк Сангийн менежер Э.Бэрцэцэг, ЦойлогсоZ-н хамтран үүсгэн байгуулагч, багийн ахлагч Б.Батзориг нар хөтөлбөрийн зорилго, боломж, үнэт зүйлсийг танилцуулав.  

ХААН Банк Сангийн менежер Э.Бэрцэцэг: 

ХААН Банк Сан 2007 онд байгуулагдсанаасаа хойш боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн хөгжил зэрэг олон чиглэлд нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдийг бие даан хэрэгжүүлсээр ирсэн. Түүний нэг болох RISE хөтөлбөр найм дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жилээс цар хүрээгээ тэлж, Дорнод аймгийн оюутан залуусыг хамарч, 2025–2026 оны хичээлийн жилд илүү өргөн хүрээтэй, цогц хөтөлбөрөөр хэрэгжихээр болсноороо онцлог юм 

ЦойлогсоZ комьюнитигийн Хамтран үүсгэн байгуулагч, багийн ахлагч Б.Батзориг: 

Орон нутагт байгаа залуучууд интернэттэй, хэлний мэдлэгтэй, зорилгоо тодорхойлсон, багаар ажиллах чадвартай, өөрийгөө тогтмол хөгжүүлж чаддаг байвал цаг хугацаа, бүтээмжээ хамгийн үр дүнтэй ашиглаж, нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс бид “RISE” хөтөлбөрийг үндэсний хөтөлбөр болгон, Дорнод аймгийн төвөөс эхлүүлж, цаашдаа орон даяар түгээх зорилготой байна. “RISE” хөтөлбөр бол ирээдүйг бүтээх залуучуудын хамтын алхам юм.  

cover-9.pngӨдрийн турш залуус олон төрлийн хэлэлцүүлэг, илтгэл сонсож, шинэ мэдлэг ухаанаар цэнэглэгдэн, ижил хүсэл мөрөөдөлтэй үе тэнгийнхэнтэйгээ танилцаж, урам зориг дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 

cover-5.pngНээлтийн арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцсон Aim4r продакшны үүсгэн байгуулагч Э.Батзориг “Амжилт гэдэг нь зөвхөн эцсийн үр дүнгээр хэмжигдэхгүй. Харин алдаа, бүтэлгүйтэл, туршлага бүр ирээдүйн амжилтын бат бөх суурь болдог. Хүн амжилтгүй туршлагаасаа суралцах явцдаа өөрийгөө сорьж, бүтээлч сэтгэлгээтэй, бие даасан, урам зоригтой нэгэн болон төлөвшдөг. Үүний нэгэн адил, “RISE” хөтөлбөр нь залуусыг туршлагаасаа суралцах, өөрийгөө сорих, бүтээлч байдлаа хөгжүүлэхэд нь дэмжин чиглүүлж, ирээдүйд бие даасан, зорилготой иргэн болоход нь үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж харж байна” гэлээ. 

cover-8.pngИйнхүү Үндэсний хөтөлбөр болж өргөжих анхны алхмаа Дорнод аймгаас эхэлсэн “RISE” хөтөлбөр нь оюутан залуусын боловсрол, ур чадвар, хүсэл мөрөөдлийг дэмжиж, ирээдүйн Монголын хөгжлийг авч явах залууст шинэ боломж, шинэ замыг нээж байна. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.