УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бид юм үзэж байхдаа 20-40% илүү хооллодог
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бид юм үзэж байхдаа 20-40% илүү хооллодог

Бид юм үзэж байхдаа 20-40% илүү хооллодог

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.11.26 · 2 унших

23 туршилтын судалгааны мета-шинжилгээгээр зурагт үзэх нь цадсан мэдрэмжийг сулруулж,  илүү их хоол идэхэд хүргэдгийг тогтоожээ.  Мөн “идэх үеийн амнези” гэх ойлголт байдаг бөгөөд энэ нь бид дэлгэц рүү анхаарах үед тархи саяхан идсэн хоолыг мартаж, идэхээ зогсоох дохиог сулруулдаг гэсэн үг юм. 

Гэхдээ дэлгэцийн өмнө өнгөрүүлсэн бүх цаг ижил нөлөө үзүүлдэггүй. Зарим судалгаагаар уйтгартай зүйл үзэх нь сонирхолтой контентоос илүү их идэхэд хүргэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл та юу үзэж байгаагаас хамаарч хэр их идэх тань шийдэгдэнэ. Тэгэхээр хэрэв та ухамсартайгаар хооллож, порцоо хянахыг хичээж байгаа бол зурагт үзэж байхдаа идэхээс зайлсхий эсвэл үзэж эхлэхээсээ өмнө порцын хэмжээгээ шийдээрэй. Мөн идэж байгаа хоолондоо илүү төвлөрч, амт үнэрийг нь мэдэрч идвэл илүү ухамсартайгаар хооллоход туслах юм шүү! 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.