УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Ажлын өдөр, амралтын өдрийн нойрны хугацаа хэт ялгаатай байх нь сэтгэл гутралд хүргэдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Ажлын өдөр, амралтын өдрийн нойрны хугацаа хэт ялгаатай байх нь сэтгэл гутралд хүргэдэг

Ажлын өдөр, амралтын өдрийн нойрны хугацаа хэт ялгаатай байх нь сэтгэл гутралд хүргэдэг

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.11.28 · 2 унших

Өмнөд Солонгосын 14 ,931 хүнийг хамруулсан судалгаагаар амралтын өдрүүдэд ажлын өдрүүдээс 2 болон түүнээс дээш  цаг илүү унтдаг бол амьдралдаа сэтгэл ханамжгүй байх, ажлаас халшрах, сэтгэл гутралд орох эрсдэл илүү түгээмэл  байдгийг тогтоожээ. Судалгаанд оролцогчдын 38.5 хувь нь ажлын өдрүүдэд 7 цагаас бага унтдаг гэж хариулсан байна.  

Энэ нь “weekend catch-up sleep” буюу долоо хоногийн төгсгөлд нойр нөхөх нь тийм ч таатай хувилбар биш болохыг харуулж буй. Иймд эрүүл мэнд, сэтгэл зүйгээ хамгаалахын тулд: 

  • Ажлын болон амралтын өдрүүдэд нойрны цагийг тогтмол байлгах 

  • Өдөрт 7–8 цаг унтах зуршлыг хэвшүүлэх 

  • Амралтын өдрүүдэд зөвхөн нойр нөхөхөөс гадна сэтгэл сэргээх, хөдөлгөөн хийх, гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх хэрэгтэй аж. 

Тэгвэл нойрны чанараа хэрхэн сайжруулах вэ? 

  • Оройн цагаар утас, компьютер зэрэг гэрэлтэй төхөөрөмжийг бага хэрэглэх 

  • Өдрийн турш 15–20 минутын богино амралт авах 

  • Өдөрт хөнгөн дасгал хөдөлгөөн хийх 

  • Орой хэт их идэхээс зайлсхийж, эрүүл хооллох 

  • Бясалгал, амьсгалын дасгал, тэмдэглэл хөтлөх зэрэг аргаар стрессээ бууруулах 

  • Орчны гэрэл, чимээ, температурыг зохицуулж, тухтай унтах орчин бүрдүүлэх 

Эдгээр зөвлөмжийг дагаснаар нойрны чанар сайжирч, ажлын өдрүүдэд эрч хүчтэй байхаас гадна сэтгэл санаа тогтвортой, амьдралдаа илүү сэтгэл хангалуун байхад дэмжлэг болох юм. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.