УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
IShowSpeed Монголд ирэхээ зарлалаа 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / IShowSpeed Монголд ирэхээ зарлалаа 

IShowSpeed Монголд ирэхээ зарлалаа 

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.03.19 · 2 унших

YouTube дээр 36.8 сая дагагчтай YouTuber, стример IShowSpeed Монголд ирэх гэж байна. 2025 оны гуравдугаар сарын 18-нд тэрбээр өөрийн удахгүй болох IRL (Бодит амьдрал) нэвтрүүлгээ гуравдугаар сарын 24-нд шууд дамжуулахаа зарласан юм. Түүний аяллын дараагийн улс Хятад, Монгол, Хонгконг байх нь ээ. 

IShowSpeed гэж хэн бэ? 

Блиц: 

  • Жинхэнэ нэр - Даррен Жейсон Уоткинс Жуниор 
  • Төрсөн он, сар, өдөр - 2005.01.21 /20 настай/ 
  • Сарын орлого - 2.1 - 2.7 сая доллар  
  • Инстаграм, Тикток, YouTube-н нийт дагагчид - 86.6 сая  

IShowSpeed Монголд ирснээр ямар давуу тал үүсэх вэ? 

web.jpg

Аялал жуулчлал, орон нутгийн бизнесээр дамжуулан эдийн засгийг эрчимжүүлэх 

2021 оны дунд үеэс тэрбээр IRL (In Real Life - Бодит амьдрал) урсгалыг өөрийн агуулгадаа оруулж, улс орноор аялан тухайн газар орны бодит амьдралд өөрөө орон шууд дамжуулж эхэлсэн. 2024 оны есдүгээр сард Зүүн Өмнөд Азиар аялсан бөгөөд Малайзад түүний аяллын үр дүнд аялал жуулчлал мэдэгдэхүйц өссөн байна. Түүнчлэн тэрбээр бичлэгээ шууд дамжуулдаг учраас хаана байгааг нь харсан хүмүүс тухайн газарт нь ирж, очсон газар бүр нь ачааллаа дийлэхээргүй завгүй болдгийг үзэгчид нь андахгүй. Түүний Европын аяллын шууд дамжуулалт 2.5 тэрбум гаруй хандалт авч байв.  

Интернэт дэх бодит ул мөр 

Бусад улстай харьцуулахад манай орны тухай мэдээлэл цахим орчинд харьцангуй цөөн. Харин интернэт даяар 86.6 сая дагагчтай контент бүтээгч Монголд ирэх нь биднийг дэлхий нийтийн тэр дундаа залуу үеийнхний анхааралд өртүүлэх юм. IShowSpeed-ийн үзэгчдийн дийлэнх хувийг 18-24 насныхан эзэлдэг. Сүүлийн үеийн судалгаанууд 18-24 насныхан аялал жуулчлалын салбарын хүн ам зүйн чухал хэсэг болох төлөвтэй байгааг харуулж байгаа. Тухайлбал, “ABTA” аялал жуулчлалын нийгэмлэгийн 2023 оны тайланд дурдсанаар 18-24 насны хүмүүсийн бараг дөрөвний гурав (72%) нь дараагийн 12 сарын хугацаанд гадаадад аялахаар төлөвлөсөн нь бусад бүх насны бүлгийг давсан үзүүлэлт юм. Тэгэхээр тэдний төлөвлөгөөнд багтах дараагийн улс Монгол ч байх юм бил үү.  

Ташрамд дурдахад, IShowSpeed-ийн Индонезоос хийсэн шууд бичлэгийг яг тухайн цаг үед нь нэг сая гаруй хүн зэрэг үзсэн нь түүхэн үзүүлэлтүүдийн нэг болсон билээ.  

 
 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.