УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Италид шинэ жилийн шөнө улаан дотуур хувцас өмсвөл аз тохионо гэж итгэдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Италид шинэ жилийн шөнө улаан дотуур хувцас өмсвөл аз тохионо гэж итгэдэг

Италид шинэ жилийн шөнө улаан дотуур хувцас өмсвөл аз тохионо гэж итгэдэг

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.12.05 · 2 унших

Орон орны шинэ жилийн өдөр дагаж мөрддөг сонин хачин ёс уламжлалууд олон бий. Үүний нэг нь Италийн уламжлал бөгөөд тэд шинэ жилийн шөнө улаан дотуур хувцас өмсдөг аж. Уг заншлыг МЭӨ 31 онд Ромын эзэнт гүрний үед үүссэн гэж үздэг. Тэр үед улаан өнгө нь эрүүл мэнд, эрч хүч, үржил шим, хүч чадал, сайн сайхныг бэлгэддэг байсан учраас улаан өнгийн хувцас өмсдөг байжээ. 

Харин Христийн шашин хүч түрэн дэлгэрснээр элдэв зөгнөл, ийм төрлийн мухар сүсгийн шинжтэй зан үйлийг шашин бус заншил гэж үзэн хориглож эхэлсэн байна. Иймээс хүмүүс өөртөө аз дуудахын тулд улаан хувцсыг нууцаар өмсөх хэрэгтэй болсон тул улаан дотуур хувцасны заншил үүссэн байх нь.  

Улаан дотуур хувцсыг өөрөө биш, бэлгэнд авбал илүү их аз ирдэг гэж үзэх нь бий. Мөн шинэ жилийн дараа үүнийгээ хаявал өнгөрсөн муу бүхнийг ард үлдээж байгаа бэлгэдэл болдог аж. Зарим газарт яг шинэ он гарах мөчид сольж өмсөх ёстой ч гэдэг. Энэ мэтээр бүс нутгаас хамааран уг уламжлал өөр өөрөөр хэрэгждэг. 
 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.