Мийм (meme) болсон хүмүүст юу тохиолддог вэ?


Та зүгээр л нохойныхоо эгдүүтэй зургийг интернэтэд нийтэлж, өөрийнхөө хөгжилтэй агшныг бусадтай хуваалцан эгэл жирийн амьдралаараа амьдарч байлаа. Гэтэл маргааш өглөө нь таны зурган дээр тод цагаан тайлбар бичээд, хэдэн мянга бүр хэдэн сая хүн инээлдэж байна. Ямар санагдах бол? Энэ нийтлэлд бид тэрхүү инээдмийн цаадах бодит амьдралын хөшгийг нээж, мийм болсон хүмүүст юу тохиолддог талаар мэдэж авах болно.
“Сүйрэл дагуулагч охин” Зое Рот NFT-ээ 473,000 доллароор зарсан

2021 оны дөрөвдүгээр сард 21 настайдаа Зое болон түүний гэр бүлийнхэн уг зургийн эхийг өмчлөх боломжгүй токен буюу NFT болгон 473,000 ам.долларын үнээр зарсан юм. Хэдийгээр зургаа NFT болгон зарсан ч хууль ёсны эрхийг өгөөгүй. Хэрэв үүнийг худалдан авсан хүн хожим дахин худалдвал Зое борлуулалтын үнийн дүнгээс автоматаар 10 хувийг авна гэсэн үг. Тэрбээр мөнгөө сургалтын зээлээ төлж, боловсролдоо хөрөнгө оруулах байдлаар зарцуулсан билээ.
“Азгүй Брайн” Кайл Кравен Volkswagen-ий сурталчилгаанд тоглов

Тэрбээр уг зургаа ашиглан мөнгө олж эхэлсэн бөгөөд зураг нь Walmart, Hot Topic зэрэг жижиглэн худалдаалагчдын цамц, чихмэл тоглоом зэрэг зүйлс дээр хэвлэгдэх болов. Мөн Volkswagen, McDonald's зэрэг компаниудын сурталчилгааны кампанит ажилд Азгүй Брайн дүрээрээ тоглож ч байлаа.
2021 онд Кайл зургаа NFT болгон 36,000 доллароор зарсан юм. Тэрбээр өдгөө аавынхаа сүмийн барилгын компанид үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажилладаг бөгөөд нэгэн ярилцлагадаа энэ бүхэн түүнд төсөөлөөгүй онцгой боломж, туршлагыг авчирсан хэмээж байв.
Эгдүүтэй Шиба Ину нохойны NFT-ийг 4 сая доллароор зарсан

2024 оны тавдугаар сарын 24-нд Кабосу өвчний улмаас 18 настайдаа өөд болсон юм. Японы Чиба мужийн Сакура хотод Кабосу болон түүний эзэн Сато хоёрын байнга очдог цэцэрлэгт хүрээлэнд түүний хүрэл хөшөөг босгосон байдаг.
Миймээс болж моделийн карьераа алдсан нь

“Оддын дайны хүүхэд” Гислейн Раза сургуулиа хаясан
2003 онд Гислейн Раза хүү Оддын дайны гэрлийн сэлмээр тулалдаж байгаа мэт дүр үзүүлж буй бичлэгийг "Jackass_starwars_funny.wmv" гэсэн нэрээр интернэтэд нийтэлжээ. Гэвч энэ явдлаас үүдэн түүнийг цахим орчинд ч, бодит амьдрал дээр ч үе тэнгийнхэн нь дээрэлхэж, дарамталж эхэлсэн бөгөөд эцэст нь сургуулиа орхисон юм. Хожим ярилцлага өгөхдөө үүнээс болж сэтгэл зүйн хямрал, түгшүүрт автсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. 2003 оны долоодугаар сард Разагийн гэр бүл бичлэгийг нийтэлсэн ангийн хүүхдүүдийнх нь ар гэрийнхний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, сэтгэл санааны дарамт учруулсан хохирлыг барагдуулахыг хүссэн. Ийнхүү 2006 онд ч шүүхээс гадуур тохиролцсон аж.
Цахим орчинд мийм болон мөнхөрсөн хүмүүс энэ амьдралыг сонгоогүй ч мийм тэднийг сонгосон юм. Зарим нь амжилтад хүрч, зургаараа мөнгө олон, сурталчилгаанд тоглосон бол зарим нь карьераа алдаж, сэтгэл гутралд орон, хүнд хэцүүг туулсаар. Мийм хэдий хөгжилтэй ч үүний ард бодит оршихуй байгааг санаж, болгоомжтой хандаж байгаарай! Магадгүй та дараагийн алдартай мийм болох ч юм бил үү...