Залуусын орон зай

Taeyang-ийн тоглолтоосоо олдог орлогыг тооцож үзвэл... 

Б.Намуун2025.05.203 минут унших
Taeyang-ийн тоглолтоосоо олдог орлогыг тооцож үзвэл...  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Солонгосын алдарт “BigBang” хамтлагийн гишүүн Taeyang Монголд ирэхэд ганцхан сар үлдлээ. Түүний тоглолт зургаадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд олон мянган хөгжөөн дэмжигчид хүлээсээр. Харин энэ тоглолтоор Taeyang хэр хэмжээний орлого олох бол? Уг нийтлэлийг Мэтт Лэйкманы “A Deep Dive into K-pop” нийтлэлийн мэдээлэл болон Taeyang-ийн Монгол дахь “Super concert” тоглолтын тасалбарын үнэд суурилан таамаглаж бэлдсэн болно.  

Taeyang-ийг урьж тоглуулах үнэ хэд байдаг вэ? 

Урлаг, энтертайнмент салбарын нэр хүндтэй эх сурвалж болох Celebrity Talent International (CTI)-ын мэдээлснээр, Taeyang болон G-Dragon-ыг тоглолтод урьж оролцуулах үнэ 75,000–150,000 ам.долларын хооронд хэлбэлздэг аж. Гэхдээ энэ нь уран бүтээлчийн гэрээ, арга хэмжээний төрөл, цар хүрээнээс хамаарч өөрчлөгдөж болдог.

Taeyang-ийн тоглолтоосоо олдог орлогыг тооцож үзвэл...  нийтлэлийн зураг

Орлого хуваарилах бүтэц  

K-pop уран бүтээлчдийн тоглолтоос олох орлого нь ихэвчлэн дараах байдлаар хуваарилагддаг аж

Зардлын төрөл Дундаж хувь (ойролцоогоор) 
Уран бүтээлч 30% – 50% 
Менежментийн агентлаг 20% – 30% 
Зохион байгуулагч тал  20% – 30% 
Үйлдвэрлэлийн зардал (тайз, дуу, гэрэл, тээвэр, байр, аюулгүй байдал гэх мэт) Тоглолтын цар хүрээнээс хамаарна 

BigBang хамтлаг 2015–2016 онд 44 сая ам.долларын орлого олсон бөгөөд энэ нь ихэвчлэн тоглолтын орлого юм. Гишүүн бүр тэнцүү хуваадаг гэж үзвэл, Taeyang жилд хувийн болон хамтлагийн тоглолтоос 6–10 сая ам.доллар олдог байх магадлалтай. 

Таeyang-ийн Монгол дахь тоглолтын тасалбарын үнэ ба ангилал 

Ангилал Үнэ Тасалбарын тоо Нийт дүн 
Early Bird 120,000₮ 2,000 ширхэг 240,000,000₮ 
Mid Bird 165,000₮ 3,000 ширхэг 495,000,000₮ 
General Admission (GA) 225,000₮  
Super Fan Experience 275,000₮ 1,500 ширхэг 412,500,000₮ 
VIP Experience 750,000₮ 300 ширхэг 225,000,000₮ 

Тэгэхээр тоо нь тодорхойгүй байгаа GA тасалбарыг оролцуулахгүйгээр тооцвол хамгийн багадаа 1,372,500,000 төгрөг буюу 400,000 ам.доллар тоглолтын нийт орлого болох юм. Уг 1.3 тэрбум төгрөгийн (400,000 ам.доллар) тасалбарын орлогоос 30–50%-ыг нь уран бүтээлч авдаг гэж үзвэл орлого хуваах загварын дагуу Taeyang-ийн Монгол дахь тоглолтоос олох боломжит орлого 120,000 – 200,000 ам.доллар байх нь ээ.  

Монголын тайзан дээр дэлхийн хэмжээний од гарах нь зүгээр нэг урлагийн арга хэмжээ бус, энэ бол дэлхийн энтертайнмент зах зээл бидэн рүү улам ойртож буйн илэрхийлэл. Цаашлаад эдийн засгийн хөдөлгөөн, соёлын солилцооны нэг хэсэг билээ. За, ингээд тоглолт болтол бид түүний дууг сэргээн санаж, сонсох л үлдлээ.  

Taeyang 태양 playlist ❤️🖤💛 

 

Холбоотой нийтлэлүүд