Залуусын орон зай

Ухаалаг санхүүгийн боломж - Cashback

Posted2025.08.063 минут унших
Ухаалаг санхүүгийн боломж - Cashback - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Cashback-ыг зорилготой, төлөвлөсөн хэрэглээтэй хослуулж чадвал санхүүдээ хяналттай байх мөн хуримтлалдаа нэмэлт орлого болгон хийх, дараагийн худалдан авалтдаа ашиглах зэрэг олон давуу талыг үүсгэх юм. Тэгвэл cashback-ыг ухаалаг хэрэглээндээ амжилттай нэвтрүүлсэн нэгэн залуугийн жишээг сонирхъё. 

Cashback-ын ухаалаг хэрэглээ: Цолмонгийн туршлага

Оюутан Цолмон өдөр тутмын худалдан авалтаа санхүүгээ ухаалаг аргаар шийдэж сурчээ. Тэрбээр Хаан банкны залуусын K Card-ыг ашиглан 5 дахь өдөр болгон GS25 дэлгүүрээс худалдан авалт хийхдээ 10% буцаан олголт авах урамшуулалд хамрагдан өнгөрсөн сард 10,000₮ буцаан авсан байна.

Мөн наадмын үеэр зарлагдсан урамшууллаар хүнсээ цуглуулахдаа Токи аппыг ашиглан банкны картаа холбож, Оргил, Номин, Сансар, М Март, Carrefour зэрэг дэлгүүрүүдээс худалдан авалт хийж 10% cashback-аас 30,000₮, аялалдаа Петровис, Сод Монгол, М-Ойл зэрэг шатахуун түгээх станцуудыг сонгон 10% cashback-аар 15,000₮-ийг буцаан авсан байна. 

Хотод цахилгаан скүүтэр унахдаа Цолмон Богд банкны аппаар Тапа хэтэвчээ цэнэглэн 10,000₮-ийн cashback тус тус авжээ.

Ингэснээр Цолмон сард нийт дараах хэмжээний cashback-ыг цуглуулсан:

Ухаалаг санхүүгийн боломж - Cashback нийтлэлийн зураг

Эдгээр буцаан авсан мөнгөө шууд хэрэглээндээ зарцуулахын оронд, 18%-ийн жилийн хүүтэй хадгаламжид хийж эхэлжээ. Ингээд сар бүр дунджаар 60,000₮-ийг тогтмол хадгалснаар:

  • Жилийн эцэст хүү тооцогдон нийт хуримтлал болох 849.600₮-ийг цуглуулсан байна.

Эдгээр cashback-аа зөвхөн хэрэглээндээ ашиглахаас илүү хадгаламждаа хийж, бага дүнгээр ч гэсэн тогтмол орлого үүсгэж, санхүүгээ хянах боломжийг үүсгэж чаджээ. 

Энэхүү жишээ нь cashback-ыг зөв төлөвлөж, ухаалаг байдлаар ашиглавал ямар үр дүнд хүрч болохыг харуулж байгаа юм. Тэгэхээр хэрхэн ийм санхүүгийн зуршил бий болгох вэ?

Таны хамгийн эхний үйлдэл бол:

  • Зайлшгүй хэрэгтэй зардал болон хэрэггүй үр ашиггүй зардлаа тус тусад нь ангилах, 
  • Cashback үйлчилгээг санал болгодог байгууллагыг сонгож, худалдан авалтаа хийх,
  • Cashback олгох урамшуулал нь сар бүр өөр байдаг тул та тухайн сард өөрийн хэргэлдэг дэлгүүр апп, болон картанд ямар урамшуулал зарласан талаар тогтмол танилцах хэрэгтэй,
  • Сүүлд нь буцаан олгосон дүнгээ дахин зарцуулах бус хуримтлалын дансандаа шилжүүлэх нь илүү ашигтай.

Танд анхааруулъя!

Cashback нь зөв хэрэглээнд бол урамшуулал, буруу хэрэглээнд бол урхи байж болно.

Ухаалаг хэрэглээг баримтлахгүй бол cashback нь хэмнэлт биш, илүү их зарцуулалт хийхэд хүргэдэг байна. Жишээ нь, 20%-ийн cashback авдаг урамшууллыг ашиглалаа гэж бодоход 20,000₮-ийн хоолноос 4,000₮-ийг буцаан авах боломжтой. Гэвч тэр хоолыг эхэндээ авахыг төлөвлөөгүй бол энэ нь 16,000₮-ийн төлөвлөгдөөгүй зардал болж, cashback-аар далимдуулсан худалдан авалт болох болно.

Cashback нь таны өдөр тутмын худалдан авалтыг илүү хянуур төлөвлөж, зарлагынхаа тодорхой хувийг буцаан авах ухаалаг боломж олгодог. Гэхдээ үүний үр шимийг зөв хүртэхийн тулд төлөвлөөгүй худалдан авалтаас зайлсхийж, буцаан авсан мөнгөө бодит хэмнэлт, хуримтлал болгон хувиргах зуршлыг хөгжүүлээрэй.

Эцэст нь таны хамгийн их буцаан авсан дүн хэд байсан бэ? Та түүнийг ухаалаг зарцуулсан уу? Эсвэл тоолгүй өнгөрсөн үү?

Энэхүү нийтлэл таныг санхүүгийн хэрэглээгээ ухаалгаар удирдах алхамд хөтөлсөн гэж найдаж байна. Амжилт хүсье! 

 

Бэлтгэсэн: Х.Цомон

Холбоотой нийтлэлүүд