Залуусын орон зай

Чанартай юм сонс: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь

Х.Умаахан2024.10.095 минут унших
Чанартай юм сонс: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Ер нь бидний амьдрал тэр чигтээ хэн нэгний хэрэгжүүлж буй төсөл байвал яах вэ. “Амьдрал” хэмээх төслийн ард мэргэжлийн менежер суучихсан энэ төсөл амжилттай болох уу, үгүй юу хэмээн хянаад сууж байдаг юм биш биз.

Яг ингэж бодох хэрэгтэй. Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал сайжрах нь төсөл боловсруулж, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татаж буйтай холбоотой. Сайн төсөл хөтөлбөр хэрэгжиж, эдийн засгийн нөхцөл байдал сайжрах тусам хувь хүн, аж ахуйн нэгжийн амьдрах орчин, амьдралын чанарт эергээр л нөлөөлнө. Иймээс залуус бид эл “төсөл” гэдэг үгээс айж зугтах, өөрт хамаагүй мэт таг дуугүй өнгөрөх шаардлагагүй болж таарах нь. Товчхондоо ирээдүйд сайхан амьдрах төлөвлөгөө, стратегийг нарийн тооцоолж, үр дүнг хүлээнэ л гэсэн үг.

Бид бүгдэд хамааралтай, бид бүгдийн амьдралын жижиг хэсгүүдэд ч дагаж явдаг энэ сэдвийг сонирхож буй бол танд дуулгах таатай мэдээ байна. Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурлаа “Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” сэдвийн хүрээнд аравдугаар сарын 12-ны өдөр UB Hotel Event Hall-д зохион байгуулах аж.

Томоохон төсөл хөтөлбөрүүдийн удирдагчдын илтгэл хэлэлцүүлгийг сонсох боломж

Чанартай юм сонс: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь нийтлэлийн зураг

Энэхүү арга хэмжээнд нийтдээ 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцохоос гадна төслийн удирдлагын шинжлэх ухаан, арга, мэргэшлийг таниулан нутагшуулах хүрээнд гарсан ололт амжилт, сургамжийн талаар хэлэлцэх юм байна. Мөн томоохон төсөл хөтөлбөрүүдийн удирдагчид салбарын сүүлийн үеийн дэлхийн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Уг үйл ажиллагаанд та оролцсоноороо төсөөллөө бодит ажил хэрэг, үр дүн болгож, хүрээллээ тэлэн, илүү амжилттай түүхийг бүтээх бүрэн боломжтой.

Олон улсын энэхүү хуралд ирснээр та ямар ямар ур чадварыг эзэмших вэ?

Чанартай юм сонс: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь нийтлэлийн зураг

Харилцааны ур чадвар. Төсөл амжилттай хэрэгжиж, үйлчлүүлэгчтэй сайн харилцаатай байхын тулд мэдээллийг энгийн бөгөөд аман болон бичгийн хэлбэрээ зөв дамжуулах чадвартай байх нь чухал. 

Эрсдэлийг удирдах ур чадвар. Эрсдэлийн удирдлагын ур чадвартай төслийн менежерүүд үл мэдэгдэх зүйлийг урьдчилан зохицуулж, эрсдэлийн үр нөлөөг бууруулж, төслийн зорилгод хүрэх баталгааг өгч чадна.

Шийдвэр гаргах ур чадвар. Үр дүнтэй шийдвэр гаргах нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулж, төслийн амжилтыг баталгаажуулдаг билээ.

Нухацтай сэтгэлгээний ур чадвар. Нухацтай сэтгэх чадвар нь төслийн менежерүүдэд болзошгүй аюулыг таних, асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй арга техникийг ашиглах, асуудлыг найдвартай шийдвэрлэх боломжийг олгодог.

Үйлчлүүлэгчийн менежментийн ур чадвар. Үйлчлүүлэгчийн менежментийн чадвар сайтай төслийн менежерүүд үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, тодорхой харилцаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулж чаддаг байна.

Хурал зохион байгуулагч “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Чанартай юм сонс: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь нийтлэлийн зураг

Байгууллагууд манлайллын болон бизнесийн ухааны нэмэлт ур чадварууд, эцсийн үд дүнд эергээр нөлөөлөх урт хугацааны стратегийн зорилтуудыг дэмжих өрсөлдөх чадварыг эрэлхийлэх болсон. Үүнтэй холбоотойгоор Пи Эм Ай Монголиа Чаптэр нь Төслийн Удирдлагын стандарт сургалт болоод олон улсын бага хурлуудыг зохион байгуулдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PMI-ийн зэрэг олгох сургалтууд, түүн дундаа PMP буюу Төслийн мэргэшсэн удирдагчийн зэрэг олгох сургалтыг явуулдаг Монгол дахь цорын ганц албан ёсны байгууллага аж. Тус байгууллага 2015 онд PMP зэргийн шалгалтад бэлтгэх анхны ахисан шатны сургалтаа зохион байгуулж, энэхүү сургалтаас Монгол Улсад бэлтгэгдсэн PMI Global-аас итгэмжлэгдсэн анхны PMP Төслийн мэргэшсэн удирдагч нар төржээ. Цаашлаад сургалт болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын зэргүүдээр дамжуулан, төслийн удирдлагын мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, энэ салбарыг сонирхож буй залуу үеийг дэмжих төслийн удирдлагын боловсрол олгохоор зорин ажилладаг ажээ. 

Хуралд оролцох онцлох илтгэгчид

Чанартай юм сонс: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь нийтлэлийн зураг

Дэлхийн төслийн удирдлагын 27 мэргэжилтэн, зөвлөхүүд энэ үеэр оролцох ба олон улсын шинэ чиг хандлагаас хуваалцах болно гэдгийг дээр дурдсан билээ. Хэн гэдэг зочин энэхүү арга хэмжээнд ямар илтгэл хэлэлцүүлгийг өрнүүлэх вэ гэдэг асуулт таны сонирхлыг татаж буй биз. Тухайлбал, арга хэмжээний хөтөлбөрөөс харахад “Орчин үеийн менежментийн арга барил” панел хэлэлцүүлгээр предиктив буюу эрсдэлийг тооцох, ажайл буюу удирдлагууд санал шүүмжийг хүлээн авч багт суурилсан стратеги боловсруулах болон хайбрид буюу тодорхой дүрэм журам тогтоож, уян хатан байдлаар төсөл хэрэгжүүлэх аргуудын талаар олон улсын мэргэжилтнүүдээс үнэ цэнтэй мэдлэг олж авч, түүнийгээ өөрийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон багийн ажиллагаанд ч ашиглаж болох юм шүү дээ. 

“Мянга сонсохоор нэг үз” буюу “Чанартай юм сонс”

Чанартай юм сонс: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь нийтлэлийн зураг

“Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь" арга хэмжээнд яагаад очих шаардлагатай вэ гэсэн асуултад хариулт өгье.

Хариулт: Олон улсын төслийн удирдлагын институт PMI байгууллагаас жил бүр гаргадаг судалгааг үзвэл 2027 он гэхэд төсөл төвтэй ажлын байр жил бүр 2.2 саяар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Эндээс харахад төслийн менежмент нь заавал эзэмших ёстой ур чадваруудын нэг болж таарч байна. Иймээс олон байгууллага, аж ахуйн нэгжүүд, залуучууд энэхүү үйл ажиллагаанд оролцох шаардлага хэрэгцээ байгааг харж болно. Хэрэвзээ олон олон байгууллага төслийн менежментийн үр ашгийг ойлгож, уг ур чадварыг эзэмшиж чадвал өчнөөн төрлийн үр ашгийг мэдэрнэ.

Зөвхөн байгууллага ч гэлтгүй хувь хүмүүсийн өдөр тутмын амьдралд ч төсөл хэрэглэгддэг тухай нийтлэлийн эхэн хэсэгт дурдсан шүү дээ. Угтаа хэн нэгэн хайртай хүндээ амттай хоол хийж өгөхдөө хүртэл та төсөл боловсруулж байдаг ч юм бил үү.

Холбоотой нийтлэлүүд