УБ 26°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
RISE оюутны хөгжлийн Үндэсний хөтөлбөр Эрдэнэт хотод ирлээ!
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / RISE оюутны хөгжлийн Үндэсний хөтөлбөр Эрдэнэт хотод ирлээ!

RISE оюутны хөгжлийн Үндэсний хөтөлбөр Эрдэнэт хотод ирлээ!

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.09.02 · 2 унших · — үзсэн

ХААН Банк болон ЦойлогсоЗ залуусын нэгдэл хамтран хэрэгжүүлдэг оюутан, залуусын хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилготой RISE оюутны хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн 2026-2027 оны шинэ улирал есдүгээр сарын 25-наас Эрдэнэт хотноо албан ёсоор эхлэх гэж байна.

RISE оюутны хөгжлийн Үндэсний хөтөлбөр гэж юу вэ?

RISE нь оюутан залуусын шинэ санаачилга, бүтээлч байдлыг хөгжүүлэх, зорилгоо ухамсарлаж, түүнийхээ төлөө бодит алхам хийх чиглэлд нь түлхэц өгөх зорилготойгоор хэрэгждэг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр орон нутгийн оюутан, залуусыг дэмжих үүднээс өнгөрсөн жил Дорнод аймагт амжилттай хэрэгжиж, Карьер төлөвлөлт, Гадаад хэл, Санхүүгийн боловсрол, Дижитал ур чадвар, Төслийн менежмент гэсэн 5 үндсэн модулийн хүрээнд 722 орчим оюутан залууст системтэй мэдлэг олгосон билээ. 

Ингэхдээ зөвхөн онол, сургалтын орчноор хязгаарлагдахгүй салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн илтгэл хэлэлцүүлэг, сурсан мэдлэгээ баталгаажуулах чалленж, туршлага судлах томилолт зэрэг сонирхолтой бөгөөд үр дүнтэй хэлбэрүүдийг хослуулсан байдлаар зохион байгуулагддагаараа онцлогтой байсан юм. Харин энэ жил өргөжин тэлж, Эрдэнэт, Дорнод аймагт хэрэгжинэ.

Frame 2085666533.jpg

Энэ жилийн хөтөлбөрөөс юу сурч мэдэх боломжтой вэ?

Карьер, санхүү, гадаад хэл зэрэг олон талт мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр авах,

Төслийн уралдаан, чалленж хөтөлбөрт оролцох,

Ирээдүйд ажлын байранд шаардагдах техник технологийн чадвар болон зөөлөн ур чадваруудад суралцах,

Салбартаа үнэлэгдсэн шилдэг 20 мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах,

Ижил хүсэл сонирхол, зорилготой залуустай танилцан хүрээллээ тэлэх,

Орон нутаг болоод олон улсад хүч сорих зэрэг олон боломж та бүхнийг хүлээж байна. 

Эрдэнэтийн залуустаа зориулав

RISE хөтөлбөрт дараах оюутан залуус оролцох боломжтой. Үүнд:

Эрдэнэт цогцолбор Их сургуулийн оюутнууд,

Орхон аймаг дахь Политехник коллежийн 18-24 насны оюутан залуус.

Өнгөрсөн жилүүдэд мянга мянган залуус уг хөтөлбөрөөр дамжуулан өөртөө итгэх итгэл, ур чадвар, үнэнч нөхөрлөлөө олж авсан. Энэ жил танд ч бас эдгээр боломж нээгдэж байна. Тиймээс RISE оюутны хөгжлийн Үндэсний хөтөлбөрт бүртгүүлэн өөрийгөө сорьж, хөгжүүлж, дэмжих аялалд хамтдаа гарцгаая! 

сүүл.jpg

Зоригтой алхам хийж, RISE хөтөлбөрт амжиж бүртгүүлсэн таныг есдүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэт хотноо болох хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд урьж байна. 

Мөн RISE хөтөлбөр Эрдэнэт хотод хэрэгжих гэж буйтай холбогдуулан залуусын бодит нөхцөл байдал, хэрэгцээг тодорхойлох зорилготой Эрдэнэт хотын оюутан залуусын судалгааг авч эхэллээ. Судалгаа бөглөх бол ЭНД дарна уу! 

Дэлгэрэнгүй мэдээллийг Risewithkhanbank цахим хуудсаар авах боломжтой.

Хамтдаа суралцъя, хөгжье!

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.