УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Арванхоёрдугаар сард дэлхий дахинаа хамгийн олон удаа тоглогддог бүжгэн жүжиг бол Цөмөөхэй
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Арванхоёрдугаар сард дэлхий дахинаа хамгийн олон удаа тоглогддог бүжгэн жүжиг бол Цөмөөхэй

Арванхоёрдугаар сард дэлхий дахинаа хамгийн олон удаа тоглогддог бүжгэн жүжиг бол Цөмөөхэй

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.12.01 · 2 унших

Дэлхийн театрын урлагт шинэ жилийн баярыг бэлгэдсэн уламжлалт бүтээлүүдийн нэг нь П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг юм. Жил бүрийн арванхоёрдугаар сард Европ, Америк, Азийн томоохон театруудад тоглогддог тус балет нь баярын улирлын хамгийн их хүлээлттэй, үзэгчтэй тоглолтын нэгд тооцогддог байна.

“Цөмөөхэй” балет нь Германы зохиолч Е.Т.А.Хоффманы 1815 онд бичсэн “Цөмөөхэй ба Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэгдсэн бөгөөд үлгэрийн үндсэн санааг хөгжмийн хэлэнд хөрвүүлж, сонгодог бүжгийн бүтээл болгон амилуулахад Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковский гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр 1892 онд балетыг туурвиж, Санкт-Петербургийн Маринскийн театрт анх тоглогдсоноор “Цөмөөхэй” сонгодог урлагийн тайзнаа бүрэн утгаараа мэндэлжээ.

Монгол Улсад “Цөмөөхэй” балетыг анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амилуулсан бөгөөд өнөөг хүртэл манай үндэсний сонгодог бүжгийн урлагийн тогтмол тоглодог чухал бүтээл хэвээр байна. Энэ жилийн хувьд “Цөмөөхэй” балетыг УДБЭТ-ийн тайзнаа арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн тоглох гэж байна.

Энэхүү бүтээл нь арван есдүгээр зууны сонгодог сургуулийн хөгжмийн хэв маяг, шинэ жилийн ид шид, хүүхдийн төсөөлөл, гэр бүлийн нандин бэлгэ тэмдэг зэрэг олон утга санааг нэгтгэснээр олон зууны турш дэлхийн үзэгчдийн сэтгэлд хүрч, өнөөдөр ч олон улсын театрын өвлийн улирлын гол тоглолтын нэг хэвээр байна.

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.