УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Утас олоод, хувьдаа завшвал 450,000-2,700,000₮ торгуультай
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Утас олоод, хувьдаа завшвал 450,000-2,700,000₮ торгуультай

Утас олоод, хувьдаа завшвал 450,000-2,700,000₮ торгуультай

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.02.15 · 3 унших

Эрхэм хууль зөрчигчид өө (хууль зөрчигч гэдгээ  мэдээ ч үгүй байсан биз дээ) энэхүү нийтлэл та бүхнийг өнөөдрийг хүртэл өөрөө ч мэдэлгүйгээр хууль зөрчсөөр ирснийг тань илчлэх болно. Азаар та өөрөө биш байж болох ч ямар их хууль зөрчигчдийн дунд амьдарч байгаагаа мэдэх юм. Магад та өмнө нь хууль зөрчигч гэхээр сүүдэрт нуугдаж, өөрийгөө далдалсан онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг л төсөөлдөг байсан байх. Гэвч гудамжинд хаясан хог, “туулайчилж” суусан автобус тань таныг “Энэ хүн хууль зөрчигч шүү” гээд зарлаад өгч байгаа юм. Иймээс #ХУУЛЬ_ЗӨРЧИГЧ цувралтай хамт байгаарай. 

Ариун цэврийн өрөө орсон чинь хэн нэгэн утсаа үлдээгээд гарчээ. Та ч “Олсон хүний олз, хаясан хүний гарз” гээд өөрөө ашиглаж эсвэл хэн нэгэнд зарчихлаа. Ийм зүйл танд тохиолдож байв уу? За тийм бол та бас л хууль зөрчигч юм. Таны данс руу андуурч илгээсэн мөнгийг ашиглах нь ч хууль зөрчилт шүү.  

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол 450 нэгжээс 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Мөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Одоо байцаагчдаа үнэнээ хэлчих! Үнэхээр ийм зүйл та хийсэн бол 450,000-аас 2,700,000 төгрөгөөр торгуулж, нийтэд тустай ажил хийж, эсвэл бүр хоригдох ч аюултай байх нь байна шүү. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэдгийг сануулъя. Хэн нэгэн гэнэт гарч ирэн, таныг торгохыг хүлээлгүйгээр хуулиа мөрддөг нэгэн байгаарай! 

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.