УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бид өөрсдийн жижиг өөрчлөлтийг бусад хүмүүс маш сайн анзаарч байгаа мэтээр төсөөлдөг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бид өөрсдийн жижиг өөрчлөлтийг бусад хүмүүс маш сайн анзаарч байгаа мэтээр төсөөлдөг

Бид өөрсдийн жижиг өөрчлөлтийг бусад хүмүүс маш сайн анзаарч байгаа мэтээр төсөөлдөг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.02.03 · 2 унших

Бид өөрийн гаргасан алдаа, хувцаслалт, үс засалт зэрэгт хэт их анхаарал хандуулдаг учраас бусад хүмүүс ч бас бидэн шиг анзаар байгаа гэсэн төөрөгдөлд ордог аж. Үүнийг сэтгэл судлалд “Spotlight Effect” буюу өөрийгөө тайзан дээрх гол дүр мэтээр төсөөлөх үзэгдэл гэж нэрлэдэг байна. Гэвч бодит байдал дээр бусад хүмүүс ч мөн адил тантай адилхан зөвхөн өөртөө анхаарлаа хандуулж, өөрийнхөө гадаад төрхөд санаа зовдог ажээ.

Тухайлбал, Корнелийн Их сургуулийн профессор Томас Гилович 2000 онд нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэрбээр оюутнуудад бусдын анхаарлыг татахуйц, магадгүй бага зэрэг ичмээр зурагтай футболк өмсүүлээд олон хүнтэй өрөөнд оруулсан байна. Тус оюутнууд “өрөөнд байгаа хүмүүсийн 50 хувь нь миний өмссөн цамцыг анхаарсан байх” хэмээн таамагласан ч бодит амьдрал дээр ердөө 25 хувь нь л түүнийг анзаарчээ. Энэ нь бид өөртөө тохиолдсон ичгэвтэр байдал эсвэл алдааг бусад хүмүүс биднээс хоёр дахин бага анзаардаг гэдгийг баталж байгаа юм.

Энэхүү үзэгдлийг ойлгох нь нийгмийн харилцаанд орохдоо өөртөө итгэлтэй байх, бусдын шүүмжлэлээс айх айдасгүй болоход тусалдаг байна. Хэрэв та олны өмнө үг хэлэхдээ гацсан, эсвэл хувцсан дээрээ бага зэрэг толбо болгосон бол хүмүүс түүнийг тань тийм ч их сонирхохгүй байгаа гэдгийг санаарай. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.