УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Энерги дамжуулж байна аа!” фото сурвалжилга 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Энерги дамжуулж байна аа!” фото сурвалжилга 

“Энерги дамжуулж байна аа!” фото сурвалжилга 

Posted
Posted
Team · Posted
2025.05.06 · 3 унших

Хаа нэг  шороо хийсэн, хаврын салхи нэвт салхилан хүнгэнэж, ингэ буйлах чимээ сонстох нь говийн өнгө гэлтэй. Хүмүүсийн  энергийн төв гэдгээр нь ихэвчлэн мэдэх Дорноговь аймгийн төвөөс урагш 40 гаруй км зайд орших Хамарын хийдэд ирэв. Хол ойрын хүмүүс холхилдон гартаа арвай буудай, жаал жуул юмхан барьсан улс салхинд малгайгаа хийсгэхгүйн тулд дарж барьсаар хийдийн зүг гэлдрэх аж.

web-8.jpg

web-10.jpg
Гэрэл зураг, бичвэрийг Д.Занбанбат

Эл хийд болон баруун хойно нь орших Шамбалын орон зэргийг Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа байгуулсан гэдгээр нь хүмүүс мэдэх билээ. Энергийн төвд ирсэн хүмүүс утсаар ярин “Би байна аа. Энерги дамжуулж байна. Сонсож байна уу?” гэх.

web-13.jpg

web-7.jpg

web-6.jpg
Гэрэл зураг, бичвэрийг Д.Занданбат

Нар хэвийх үед цааш хөдлөн Хамарын хийдийн баруун талд орших Хан Баянзүрх ууланд ирэв. Хүмүүс ихэвчлэн Хүслийн уул гэх аж. Домог ёсоор энэ ууланд говийн  хутагтын сүнс оршдог хэмээн үздэг.

web-9.jpgweb-4.jpgweb-15.jpgХаа нэг хүчтэй салхитайг эс тооцвол энэ жил говийн хавар цаанаа л сэтгэл тансрах адил. Уулын бэлээс ажвал хоёр гүүрний ард жижигхэн сүм дуганы ард хүмүүс цувж зогсох нь миний анхаарлыг ихэд татав.

web-11.jpg

Өөд өгссөөр өнөөх ажигласан газраа ирвэл “Хүсэл бүхэн тань биелэх болтугай” хэмээх бичигтэй том вааран хэлбэртэй төмөр бойпор гэмээр зүйлд хүмүүс хүслээ бичин хийж, шатааж буйтай таарав. Үргэлжлүүлэн өгссөөр орой дээр нь гарвал хүмүүс архи, идээ будаа өргөж, хоёр гараа хавсран залбиран зогсоно.web-16.jpgАян замаа цааш үргэлжлүүлэн нүд торолгүй харагдах газрын холыг харсаар бодолд дарагдан замд ганц нэг зээр харсаар шар гэгээнээр толгодын цаана нар томрон харагдаж жаргаж буй нь говийн үзэсгэлэн гэлтэй. web-17.jpg 

Гэрэл зураг, бичвэрийг Д.Занданбат

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.