УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
2025 оны онцлох эвент: LookTV Movie Night
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 2025 оны онцлох эвент: LookTV Movie Night

2025 оны онцлох эвент: LookTV Movie Night

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.17 · 5 унших

Эрх чөлөө + Хайр дурлал + Амар тайван

Та 3 охин хамтлагийн Өвлийн хайрын дууг сонсож байсан уу? Яг л тэр үед очсон мэт мэдрэмжийг төрүүлэх жижигхэн хэр нь тохилог модон байшин руу ороход бие биетэйгээ өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүс цугларсан ч тэднийг халуун дулаан уур амьсгал бага багаар нэгтгэж байлаа.

DJ хөгжмөө аажмаар чангалж, гэрэл бүдгэрэх мөчид гэр бүл, найз нөхөд, хостойгоо хамт яваа хүмүүс суудлаа эзэлнэ. Тэд энэ орой кино үзэхээс илүү хамтдаа дурсамж бүтээхээр Movie Night-ыг зорин иржээ.

cover.jpg

Өнгөрөгч бямба гарагт буюу арван хоёрдугаар сарын 13-нд LookTV-ээс "Movie Night" арга хэмжээг уламжлалт ёсоороо “Агаарлая ресорт”-д амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь Y2K буюу 2000 оны хит дуу хөгжмийн DJ set, Cinemaster Quiz, Dately show, болон үдшийн гол үзвэр болох БНСУ-ын “My Sassy Girl” уран сайхны кино байсан юм.  

Movie Night-ыг зорин ирсэн хүмүүсийн хувьд 2000 оны дуунууд тэдний хүүхэд нас, анхны хайр, чихэвчээ зүүгээд ганцаар алхсан орой, сэтгэлд нь хадгалагдан үлдсэн дурсамжийг эргэн сануулах цаг хугацааны аялал болж байв. Тэгвэл 2000 оны дуу хөгжимтэй хамт өнгөрсөн он жилүүд рүү түрхэн зуур аялцгаая!

Д.Мөнхбат: Би 2000 ондоо хайртай!

cover (31).jpg

Багаасаа л Камертоны улаан фен явсан болохоор 2000 оны Болд ахад үнэхээр дуртай. Тэдний June 2004 цомог бол бүр гайхалтай. Хаанаас ч юм мэдэхгүй хүнээр дамжуулж Болд ахын дугаарыг олж аваад “Клипийг нь үзсэн. Та ёстой гоё харагдаж байсан шүү” гээд гэрийнхээ утсаар ярьж байснаа тод санадаг. 2000 онд DVD, CD нь дээр дууны клип хуулж авч үздэг байлаа. Бас FM-ээс кассетэн дээр дуу хуулж аваад сонсоно. Тэгэхээр дундуур нь FM-ийн хөтлөгч “Өдрийн мэнд сонсогчид оо!” гээд ярьж орж ирдэг. Би 2000 ондоо хайртай. Сая аль болох 2000 оны хуучны хит дуунуудыг тоглуулахыг хичээлээ. Бид хуучны дуунуудаа ер нь Remix хийж сонсож байх хэрэгтэй гэж боддог доо.

Г.Номиндарь, С.Сэндэр: Өсвөр насандаа үзэж өссөн зүйлээсээ үргэлж үлгэр дуурайл авдаг байлаа

cover (28).jpg

2000 онд Destiny Child, Spice Girls, Backstreet Boys их сонсдог байсан. Бас Britney Spears, Christina Aguilera, Shakira гээд “Old Pop” дуунууд их сонсдог байлаа. Тэр үед сонсож байсан дуунуудаа одоо ч сонсдог хэвээрээ, сонсох бүрд дурсамж сэргэдэг. Өсвөр насандаа үзэж өссөн зүйлээсээ үргэлж үлгэр дуурайл авдаг байлаа. Бас тухайн үед үзсэн кино, дуунууд англи хэлний мэдлэгт маань их дэм болсон гэж боддог шүү.

Б.Билэгдэмбэрэл: LookTV Movie Night эвент төсөөлснөөс илүү гоё болдог юм байна

cover (25).jpg

2000 онд Black Eyed Peas, Big Bang-ын дуунуудыг их сонсдог байсан. Big Bang-ын фен байсан болохоор бараг бүх дууг нь бүтэн мэднэ. Хамгийн дуртай дуу маань “Haru Haru”, “Lies”. Тэр үед би урт үстэй K-POP стиль дуурайх гэж бас үздэг л байлаа. LookTv Movie Night эвентэд анх удаа оролцож байгаа ч төсөөлснөөс илүү гоё болдог юм байна. Дараа дараагийнхыг нь илүү сайн судалж байгаад дахиж ирэх төлөвлөгөөтэй байгаа.

2000 оны хит дуунуудаар амьсгалж, нэгэн үеийн эрх чөлөө, гэнэн догдлолыг дахин мэдэрсний дараа эвентийн маань бас нэгэн онцлох хэсэг болох Dately Show эхэлсэн юм. Зүгээр танилцаад л өнгөрөх биш, хэн нэгнийг хайрлах чин хүсэл тэднээс мэдрэгдэж байлаа.

Тэгвэл Dately Show-ны хөтлөгчдийн сэтгэлд тодхон үлдсэн хайрын түүх болон оролцогчийн сэтгэгдлээс хуваалцаж байна.

О.Заяа: Ямар ч харилцаа байсан бие биетэйгээ сайн ярилцаж байгаасай…

cover (16).jpg

Анх өөрөөсөө хоёр дүү охинтой үерхдэг байсан юм. Одоо бодоход би илүү хайртай байсан юм шиг санагддаг. Тэр охин намайг хаячихсан л даа. Анх удаагаа л тийм гүн хайрлаж үзэж байгаа шүү дээ. Нэлээн дасчихсан байсан болохоор салсны дараа нэг л хоосон мэдрэмж төрж байсныг тод санаж байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бие биеэ ойлгож түүний хийсэн сонголтыг хүндэтгээд тавьж явуулахаар шийдсэн. Тэр дурлал надад том сургамж болсон гэж боддог юм. Хэн нэгнээс хэт хамааралтай байж болохгүй юм байна, эхлээд өөрийнхөө дуртай зүйлийг олж, өөрийгөө таньж мэдсэний дараа амьдралдаа шинэ хүн оруулж ирэх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

Blind Date-ийг хөтөлж эхэлснээс хойш ярилцаж чадаагүйгээс болж салах тохиолдол их байх шиг ажиглагдсан. Би энэ хүнийг 100% мэднэ, сайн таньсан гэж бодоод анх уулзсан үеэрээ нэгнээ төсөөлөөд явж болохгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн чинь хувьсаж өөрчлөгдөнө шүү дээ. Тиймээс ямар ч харилцаа байсан нэг нэгэнтэйгээ сайн ярилцаж байгаасай гэж хүсдэг.

У.Бямбасүрэн: Би хайрлахад бэлэн байна

cover (10).jpg

Dately Show-д зүгээр хамт явж байгаа найзуудаа хөгжөөе гэж бодоод л орчихсон. Нэлээн нээлттэй хүн ч гэлээ оролцоод үзсэн чинь жоохон ичдэг л юм байна. Би жоохон царай харах гээд байдаг талтай. Тэгээд нүдний боолтоо авсан чинь ярилцсан залуу маань надад таалагдахгүй байх вий дээ гэж айсан чинь харин ч эсрэгээрээ ёстой хөөрхөн залуу байлаа.

Хайр өөрөө тэр чигээрээ сайхан дурсамж шүү дээ. Яаж ч салсан байлаа гэсэн эргээд дурсах төдийд сайхан мэдрэмж төрдөг. Би яг одоо хайрлахад бэлэн байна. Хэрвээ заяаны маань хань гараад ирвэл би маш их хайрлаж, сайн эхнэр, сайн эзэгтэй болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. 

Инээд хөөр, хайраар бялхсан бидний Dately Show ийнхүү өндөрлөж сонирхолтой асуулт хариултаар дүүрэн Cinemaster Quiz маань эхэлсэн юм.

cover (30).jpg
cover (3).jpg
cover (4).jpg
cover (5).jpg

Хөгжим, инээд, догдлол аажмаар намжих мөчид танхимийн гэрэл бүдгэрч, хүмүүс дэлгэцийн өмнө тухлан суугаад, үзвэрийн цаг эхлэв.

Э.Буджав: Найз охин маань төгөлдөр хуурч болохоор яг кинон дээр гардаг шиг цэцэг бариад очиж байлаа

cover (14).jpg

Өмнө нь “My Sassy Girl”-ийг зурагтаар зөндөө үзэж байсан. Кинон дээр гардаг болзооны дүрмүүд нь их таалагддаг юм. Кинон дээр төгөлдөр хуурын тоглолтын үеэр цэцэг бариад ирдэг хэсэг байдаг шүү дээ. Найз охин маань төгөлдөр хуурч болохоор яг энэ кинон дээр гардаг шиг цэцэг бариад очиж байлаа. 

Э.Амина, Б.Сувд: “My Sassy Girl”-ийн арван жилийн дүрэмт хувцастайгаа, иргэний үнэмлэхээ духан дээрээ наагаад клуб ордог хэсгийг яг 21 хүрээд найзуудтайгаа хамт клуб орохдоо туршиж үзэж байсан юм. Тэр үед огтхон ч ичээгүй харин ч хөгжилтэй санагдаж байсан. Одоо бол сайхан дурсамж болж үлдсэн байна. 

cover (29).jpg

2000 оны солонгос кинонуудаас “Old Boy”-д их дуртай. Анх үзээд гайхаж байсан мэдрэмж хэдэн ч удаа давтаж үзсэн яг хэвээрээ байдаг. Бас үзэх бүрд өмнө нь анзаараагүй үлдээсэн жижиг деталиудыг олж хардаг юм. Тэр үед оюуны өмчийн тал дээр одоогийнхтой харьцуулахад бага ойлголттой байсан шүү дээ. Тэгээд дэлгүүрт зарж байсан хулгайн CD-г аваад “Old Boy”-г анх үзэж байлаа. 

Эцэст нь эрх чөлөө, хайр дурлал, амар тайван хосолсон нэгэн үдшийг хайртай дотнын хүмүүстэйгээ дурсамж дүүрэн өнгөрөөлөө. Кино төгсөвч, төрүүлсэн мэдрэмж нь үүрд үлдэнэ. Дараагийн Movie Night-аар удахгүй уулзацгаая!

Гэрэл зургууд:

cover (1).jpg
cover (2).jpg
cover (26).jpg
cover (21).jpg
cover (7).jpg

cover (11).jpg

cover (9).jpgcover (20).jpgcover (23).jpgcover (12).jpgcover (6).jpgcover (24).jpg

cover (15).jpgcover (17).jpgcover (27).jpg

cover (22).jpg

cover (18).jpgЗураг татах бол ЭНД дарна уу!

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.