УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Шинэ жилийн зорилгын 80% нь хоёрдугаар сарын эхний хагаст бүтэлгүйтдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Шинэ жилийн зорилгын 80% нь хоёрдугаар сарын эхний хагаст бүтэлгүйтдэг

Шинэ жилийн зорилгын 80% нь хоёрдугаар сарын эхний хагаст бүтэлгүйтдэг

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.12.05 · 2 унших

Шинэ он шинэ би гээд л өөртөө амлалтууд өгдөг биз. Тэгвэл Psychology Today-д нийтэлсэн судалгаагаар амлалтуудын 80 хувь нь хоёрдугаар сарын эхний хагаст бүтэлгүйтдэг гэнэ. Товчхондоо хүмүүс эхний сардаа зорилгодоо тууштай байдаг ч дараа нь өдөр тутмын амьдрал, стресс, ажлын хуваарь, урам зориг буурах зэрэг шалтгаанаар зорилгоо биелүүлж чадахгүйд хүрдэг аж.  

Шинэ жилийн амлалтууд ихэвчлэн өөрчлөлт хийх, шинэ зуршил бий болгох, эрүүл мэнддээ анхаарах, санхүүгийн байдлаа хянах гэх мэт зорилгыг агуулдаг. Сонирхолтой нь шинэ он гараад удаагүй байхад ихэнх нь энэ зорилгоо хаядаг ч жил бүр шинэ жилийн шинэ амлалтууд өөртөө өгсөөр байдаг ажээ. Энэ нь хүн төрөлхтний итгэл найдвар, шинэ эхлэлийг хүсэх сэтгэл хэр хүчтэй болохыг харуулж буй.  

Мөн амлалтыг жижиг, тодорхой зорилт болгон хувааж, эерэг дадал зуршилд анхаарлаа төвлөрүүлэх нь амжилт олох магадлалыг нэмдэг аж. Жишээ нь, “7 хоногийн гурван өдөр нь алхаж харих” гэх мэт тодорхой зорилт ерөнхий “Энэ жил дасгал илүү их хийнэ” гэсэн амлалтаас илүү үр дүнтэй юм. Тэгэхээр 2027 оны зорилгоо гаргаж, амлалтаа бичиж байгаа бол ерөнхий биш илүү нарийн зорилтуудыг тусгаарай! Тэгж чадвал шинэ жилийн амлалтууд маань биеллээ олох нь. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.