УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
BCL Asia 2025: Хүлэгүүд хожигдолгүй хэсгээ тэргүүллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / BCL Asia 2025: Хүлэгүүд хожигдолгүй хэсгээ тэргүүллээ

BCL Asia 2025: Хүлэгүүд хожигдолгүй хэсгээ тэргүүллээ

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2025.05.16 · 3 унших

Энэ жилийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia 2025) тэмцээний хэсгийн шатны сүүлээсээ хоёр дахь тоглолт M Bank Arena-д өнгөрсөн Лхагва гарагт болж, Хасын хүлэгүүд Сингапурын Adroit-ыг 76:62-ын харьцаатайгаар хожсоноор хэсгээ итгэл төгс тэргүүлж, шөвгийн дөрөвт шалгарах эрхээ нэгэнт баталгаажуулсан билээ. Өчигдөр буюу Пүрэв гарагт Хасын хүлэгүүд Тайландын Hi-Tech клубтэй хэсгийн шатны сүүлийн өрсөлдөөнөө хийж, 88:80-ын харьцаатайгаар илүүрхэн, нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүллээ. 

Гэхдээ “энэ яг юун тэмцээн болоод байна аа” гэж бодож байгаа үзэгчид байвал тайлбарлаж өгье.

BCL Asia гэж яг юу вэ, ямар учиртай тэмцээн болоод байна аа?

Frame 88.jpg

Азийн аваргуудын лиг (BCL Asia - Basketball Champions League Asia) бол Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсоор зохион байгуулдаг тивийн аварга клубийг тодруулах шаталсан системтэй тэмцээн бөгөөд Ази тивийн сагсан бөмбөгийн хамгийн өндөр зэрэглэлийн клубүүд өрсөлддөг.

Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, БНХАУ болон Филиппиний Үндэсний мэргэжлийн лигийн аваргууд, FIBA West Asia Super League буюу Баруун бүсийн тэмцээний тэргүүлэгч хоёр баг, BCL Asia – East буюу Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Зүүн бүсийн тэмцээнээс шалгарсан хоёр баг өрсөлдөх юм. 

Тэгвэл BCL Asia – East 2025 тэмцээний хэсгийн тоглолтууд амжилттай зохион байгуулагдаж, А хэсгээс Тайваний Taoyuan Pauian Pilots нэгээр, Индонезийн Pelita Jaya хоёроор, B хэгсийг Хасын хүлэгүүд тэргүүлж, Тайваний New Taipei Kings хоёроор тус тус шалгарч, шөвгийн дөрвийн өрсөлдөгчид ийнхүү тодорхой боллоо. Энэ дөрвөн багийн финалын хоёр Азийн аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатанд баруун бүсийн болон улсуудын Үндэсний лигийн тэмцээнүүдээс шалгарсан 6 багтай өрсөлдөнө. 

Манай Хасын Хүлэгүүдийн дараагийн өрсөлдөгч А хэсгээс хоёроор шалгарсан Индонезийн Pelita Jaya байх нь. Уг тоглолт тавдугаар сарын 30-ны өдөр болох юм байна.

Энэ тэмцээн бидэнд ямар ач холбогдолтой вэ?

Frame 78.jpg

Мэдээж 2025 оны BCL Asia-East буюу Зүүн бүсийн урьдчилсан шат Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж байгаа нь Монголын спортын түүхэнд онцгой үйл явдал болон бичигдэж байна. Яагаад гэж үү? Учир нь:

Нэг. Ийм хэмжээний тэмцээнд өрсөлдөх нь манай багуудын хувьд өндөр түвшний туршлага хуримтлуулах, тоглогчдын ур чадварыг шинэ шатанд гаргах боломж юм. Ази тивийн шилдэг багуудтай өрсөлдөх нь зөвхөн талбай дээр төдийгүй бэлтгэлийн менежмент, тоглолтын стратеги, багийн сэтгэлзүй зэрэг олон талаараа хөгжих хөшүүрэг болох учиртай.

Хоёр. Бид ийм тэмцээнүүдэд амжилт үзүүлснээр Монголын сагсан бөмбөгийг Ази болоод дэлхийн тавцанд сурталчлан таниулж, манай баг, тамирчдыг олон улсын хэмжээнд сонирхох үндэс бий болно.

Frame 77.jpg

Гурав. Бидний өнөөдөр үзүүлж буй амжилтууд залуу үеийнхэнд урам өгч, сагсан бөмбөгөөр тууштай хичээллэх, мэргэжлийн түвшинд тоглох сэдлийг төрүүлнэ. NBA холын мөрөөдөл мэт санагддаг байж болох ч, монгол баг ч гэсэн томоохон, нэр хүндтэй тэмцээнүүдэд өрсөлдөж чаддаг гэдгийг бодит жишээгээр харуулж буй нь энэ.

Дөрөв. Бидний ийм түвшний оролцоо ивээн тэтгэгчдийн анхаарлыг татаж, дотоодын төдийгүй гадаадын бизнесийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг нээж өгдөг. Үүний үр дүнд дотоодын сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдын нөхцөл, лигийн зохион байгуулалт илүү бодлоготой, тогтвортой хөгжих боломжтой болно.

Тав. Тэмцээний хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй нь өөрөө спортын аялал жуулчлал, соёлын солилцоо, спортын арга хэмжээ зохион байгуулах чадавх зэрэг олон шинэ урсгалыг манай улсад татаж байгаа юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.