УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Гэрийн дулаалгыг сайжруулж, гэр хорооллын дотоод агаарын бохирдлыг 48%-иар бууруулж болно 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Гэрийн дулаалгыг сайжруулж, гэр хорооллын дотоод агаарын бохирдлыг 48%-иар бууруулж болно 

Гэрийн дулаалгыг сайжруулж, гэр хорооллын дотоод агаарын бохирдлыг 48%-иар бууруулж болно 

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.11.18 · 2 унших

Олон улсын судлаачдын хамтарсан баг 2024 онд “Монгол гэр доторх агаарын чанарыг хянахын тулд хямд өртөгтэй мэдрэгч ашиглах нь” нэртэй судалгаа хийжээ. Судалгаагаар гэрийн дулаалгыг сайжруулсан тохиолдолд дотор орчны PM2.5 тоосонцор 17.5 хувь, дулаалга болон цахилгаан халаалтыг хослуулбал 48 хувь хүртэл буурах боломжтойг тогтоосон байна. 

Гэхдээ дээрх сайжруулалтын дараа ч доторх агаарын чанар ДЭМБ-ын зөвлөмжөөс өндөр хэвээр байгаа нь гэр хорооллын агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж буйг харуулж байна. ДЭМБ-ын стандартаар жилийн дундаж PM2.5 хэмжээ 5 µg/m³ (1 куб метр агаарт 5 микрограмм бодис), 24 цагийн дундаж 15 µg/m³ байх ёстой. Харин монгол гэрийн дотоод агаарын бохирдол сайжруулалтын дараа ч ойролцоогоор 32 µg/m³ хэвээр байгаа нь зөвлөмжөөс  давсан үзүүлэлт юм. 

Мэдээж дотоод орчны бохирдол нь гадаах агаартай шууд уялдаатай. Утааны оргил үед тоосонцор цонх, хаалга, завсраар дотор орчинд нэвтэрдэг тул олон улсын судалгаагаар утаатай үед доторх агаар гаднах агаараас 2–5 дахин бохир байх тохиолдол байдаг ажээ. 

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.