УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
"Юу идэх вэ" гэдгээс дутахгүй "ямар дарааллаар идэх вэ" гэдэг чухал
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / "Юу идэх вэ" гэдгээс дутахгүй "ямар дарааллаар идэх вэ" гэдэг чухал

"Юу идэх вэ" гэдгээс дутахгүй "ямар дарааллаар идэх вэ" гэдэг чухал

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.21 · 2 унших

Орчин үеийн хоол тэжээлийн шинжлэх ухаанд "юу идэх вэ" гэдгээс дутахгүй "ямар дарааллаар идэх вэ" гэдэг нь бодисын солилцооны эрүүл мэндэд шийдвэрлэх үүрэгтэй болохыг эмнэлзүйн туршилтууд баталсаар байна. Хүн хооллох үед цусан дахь сахарын хэмжээ огцом өсөх нь инсулины ялгарлыг өдөөж, улмаар илүүдэл энергийг өөх болгон нөөцлөх, архаг ядаргаанд хүргэх гол шалтгаан болдог ажээ.

Тэгвэл энэхүү сөрөг нөлөөг зөвхөн хоол идэх дарааллаа өөрчилснөөр хэрхэн бууруулж болохыг Бостоны Хүүхдийн эмнэлэг болон Корнеллийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаа нотолсон юм. Тодруулбал, доктор Дэвид Людвигболон доктор Луис Аронн нарын удирдсан уг клиник туршилтаар нүүрс усыг хамгийн сүүлд идэхэд цусан дахь сахарын түвшин хоол идсэнээс 30 минутын дараа 29 хувь, 60 минутын дараа 37 хувь, харин 120 минутын дараа 73 хувиар бага байгаа нь тогтоогджээ. Энэ нь ижил хэмжээний илчлэг хэрэглэсэн ч бие махбодод үзүүлэх нөлөө нь дарааллаас хамаарч асар өөр байгааг харуулж байна.

Энэхүү аргын үндсэн зарчим нь хоол боловсруулах явцад сахарын шимэгдэлтийг сааруулахад оршдог. Тавагтай хоолныхоо хамгийн түрүүнд брокколи, навчит ногоо, өргөст хэмх зэрэг эслэгээр баялаг хүнсний ногоог идэх нь нарийн гэдэсний хананд наалдамхай давхарга үүсгэж, дараа нь орох сахарын цусанд орох хурдыг сааруулдаг байна. Үүний араас мах, загас, өндөг зэрэг уураг болон өөх тос агуулсан хүнсийг хэрэглэх нь глюкагон төст пептид-1 (GLP-1) дааврын ялгарлыг дэмждэг байна. Энэхүү даавар нь ходоодны хоол боловсруулах хугацааг уртасгаж, тархинд цатгалан мэдрэмжийг удаан хадгалах дохио өгдөг болохыг Колумбын их сургуулийн бодисын солилцооны судалгаанууд онцолдог. Харин хамгийн сүүлд будаа, талх, төмс зэрэг нүүрс ус буюу цардууллаг хүнсийг идэхэд тэр нь өмнөх хүнснүүдтэй холилдон, цусанд маш удаан, тогтвортойгоор шимэгддэг аж. 

Энэхүү дарааллыг баримтлах нь зөвхөн жин хасахад туслаад зогсохгүй, хоолны дараах нойрмог байдал, чихэрлэг зүйлд дурлах хүслийг бууруулах ач холбогдолтой байна. Хэрэв та өдрийн турш эрч хүчтэй байж, бодисын солилцооны эмгэгээс сэргийлэхийг хүсвэл хооллохдоо ердөө ногооноос нь эхэлж хэвшээрэй. Жижиг хэр нь шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү дадал таны эрүүл мэндэд урт хугацааны, бодитой хөрөнгө оруулалт болох юм шүү.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.