УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Олон улсын Монголч эрдэмтний XIII Их хурал Улаанбаатар хотноо эхэллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Олон улсын Монголч эрдэмтний XIII Их хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Олон улсын Монголч эрдэмтний XIII Их хурал Улаанбаатар хотноо эхэллээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.08.10 · 2 унших · — үзсэн

“Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Олон улсын Монголч эрдэмтний XIII Их хурал өнөөдөр Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ. Наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү эрдэм шинжилгээний томоохон арга хэмжээнд дэлхийн 30 орны 546 эрдэмтэн, судлаач оролцож байгаагаас 294 нь гадаадын, 252 нь дотоодын судлаачид байна. Энэ удаагийн хурлын хамгийн залуу оролцогч 25, хамгийн ахмад нь 92 настай байгаа нь үе үеийн судлаачдын өргөн хүрээний залгамж холбоог илтгэж байна.

Тус арга хэмжээ зургаан үндсэн салбар, 13 салбар хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж, нийт 531 илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, соёл урлаг, утга зохиол судлалд 151, хэл шинжлэлд 129, түүх судлалд 102 эрдэмтэн илтгэл танилцуулж байгаа бол үлдэгч хэсэг нь угсаатны зүй, археологи, орчин үеийн нийгэм, гадаад харилцааны чиглэлээр үргэлжилж байна. Салбар хуралдаанууд “Чингис хаан” Үндэсний музей, МУИС-ийн хичээлийн байрууд, номын сан болон Монгол-Японы төвд явагдаж байна. 

Анх 1959 онд 15 орны 40 гаруй эрдэмтэнтэй эхэлж байсан энэхүү хурал нь өдгөө дэлхийн хэмжээний томоохон индэр болж өргөжсөн юм. Өнгөрсөн 12 удаагийн арга хэмжээнд нийт 60 гаруй орны 4,000 орчим судлаач хамрагдаж байжээ. Энэ жилийн XIII Их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.