УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Таны яс ярьж байна: Авраарай, сийрэгжих нь ээ! 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Таны яс ярьж байна: Авраарай, сийрэгжих нь ээ! 

Таны яс ярьж байна: Авраарай, сийрэгжих нь ээ! 

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.10.20 · 3 унших

Аравдугаар сарын 20-нд дэлхий даяар Дэлхийн яс сийрэгжилтийн эсрэг өдөр тохиодог. Энэ өдөр нь ясны эрүүл мэнд, яс сийрэгжих (Osteoporosis) өвчний аюулыг олон нийтэд ойлгуулах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг түгээх зорилготой. 

2050 он гэхэд эрэгтэйчүүдийн гуяны ясны хугарал 310%-иар, эмэгтэйчүүдийнх 240%-иар нэмэгдэх төлөвтэй гэж судлаачид тооцоолжээ. Яс сийрэгжилт нь анх мэдэгдэх шинж тэмдэггүйгээр өрнөдөг чимээгүй өвчин бөгөөд хугарал үүсэх хүртэл ихэнх хүмүүс анзаардаггүй тул ноцтой аюултай юм. 

Дэлхийн яс сийрэгжилтийн эсрэг өдөр 

Энэ өдрийг анх 1996 оны аравдугаар сарын 20-нд Английн National Osteoporosis Society (Үндэсний ясны сийрэгжилтийг судлах нийгэмлэг) санаачлан, олон нийтэд ясны сийрэгжилт өвчний аюулыг ойлгуулах, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор тэмдэглэж эхэлжээ. Жил бүр өөр уриан дор кампанит ажил зохион байгуулдаг бөгөөд энэ жил “It’s Unacceptable!” (Хүлээн зөвшөөрч болохгүй!) уриан дор үйл ажиллагаа өрнөж байна. 

Яс сийрэгжилт = Чимээгүй тахал 

Frame 2085663957.pngЯс сийрэгжилт нь ихэвчлэн “чимээгүй өвчин” гэж нэрлэгддэг. Өвчний шинж тэмдэг эхэндээ илэрдэггүй тул цаг хугацаа өнгөрөх тусам ясны бат бөх чанарыг сулруулдаг аж. Ихэнх хүмүүс яс сийрэгжилтээ зөвхөн бэртэл илэрсний дараа л мэддэг. Иймээс эл өвчин оношлогдохоос өмнө хөдөлгөөн, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж амждаг ажээ. 

Дэлхий даяар сая сая хүн яс сийрэгжих өвчнийг туулж амьдарч байна. Зөвхөн АНУ-д гэхэд 54 сая хүн ясны нягтрал нь хэвийн хэмжээнээс бага буюу яс сийрэгжилттэй гэж тоологддог бөгөөд жил бүр 1.5 сая гаруй хугарал тохиолддог. 

Эмэгтэйчүүд, ялангуяа цэвэршилтийн дараа эстроген даавар буурахтай холбоотойгоор илүү өртдөг ч эрчүүд ч яс сийрэгжилтээс ангид биш. Эрчүүдийн яс сийрэгжилт нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 5–10 жилээр хожуу илэрдэг ч нас ахих тусам хугарал үүсэх эрсдэл нэмэгддэг бөгөөд нас баралттай холбоотой байх нь түгээмэл юм. 

Өвдөхөөсөө өмнө хамгаалъя! 

Frame 2085663958.png

Яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх аргууд: 

1. Хооллолт 

  • Кальци ихтэй хүнс хэрэглэх: сүү, тараг, бяслаг, хясаа, брокколи гэх мэт.
  • Витамин D: нарны гэрэлд цагийг их өнгөрүүлэх, загас, өндөг, витамин D-ээр баяжуулсан хүнс хэрэглэх.
  • Шинжилгээ өгч, кальци, витамин D нэмэлтээр хэрэглэх 

2. Дасгал хөдөлгөөн 

  • Жинтэй дасгал: алхах, гүйх, жин өргөх, үсрэх зэрэг нь ясны нягтралд сайн.
  • Сул булчингийн дасгал: тэнцвэр, уян хатан байдлыг сайжруулах зорилгоор нэг хөл дээрээ 10–30 секунд зогсож, хоёр талдаа давтан хийх. 

3. Амьдралын хэв маяг 

  • Тамхи, архи согтууруулах ундааг багасгах эсвэл хорих.
  • Эрүүл жингээ хадгалах, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суухгүй байх. 

4. Эрт илрүүлэг 

  • DXA (Dual-energy X-ray Absorptiometry): ясны эрдсийн нягтыг хэмжиж, яс сийрэгжилтийг эрт илрүүлэхэд ашиглагддаг.  
  • FRAX тест: хувь хүний нас, биеийн жин, өвчний түүх зэрэг хүчин зүйлсийг тооцож хугаралд өртөх эрсдэлийг тодорхойлдог. 

Яс сийрэгжилт чимээгүй өрнөдөг аюултай өвчин ч урьдчилан сэргийлэх боломжтой. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг, шаардлагатай бол эмийн эмчилгээ нь ясны бат бэхийг хадгалах, хугарал үүсэх эрсдэлийг багасгахад туслах юм шүү.  

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.