УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Тэсо инвестмэнтийн “Тино” апп “GrabMaps” компанитай стратегийн түншлэл эхлүүллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Тэсо инвестмэнтийн “Тино” апп “GrabMaps” компанитай стратегийн түншлэл эхлүүллээ

Тэсо инвестмэнтийн “Тино” апп “GrabMaps” компанитай стратегийн түншлэл эхлүүллээ

Posted
Posted
Team · Posted
2025.09.22 · 5 унших

Тино супер апп Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх супер апп болох GrabMaps-тай стратеги болон технологийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж, олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монголд нутагшуулахаар боллоо.

Уг хамтын ажиллагааны үр дүнд “Тэсо Инвестмэнт”-ийн хөгжүүлж буй ТИНО супер аппликэйшн GrabMaps-ын дэд бүтэц болох дэвшилтэт байршил тогтоох системтэй нэгтгэгдэж, газрын зураг дутмаг бүсийн хаягийн бүртгэл, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмжийг шинэ шатанд гаргах боломж бүрдэх юм байна.

Харин Grab компани нь унаа дуудлага, хүргэлтийн үйлчилгээг дэмжих зорилгоор GrabMaps технологийг хөгжүүлсэн бөгөөд өнөөдөр Зүүн Өмнөд Азийн 8 улс, 800 гаруй хотод өргөн ашиглагдаж байгаа аж.

Энэхүү хамтын ажиллагаагаар Монгол Улсад такси, хүргэлтийн үйлчилгээ, аялал жуулчлал болон цахим худалдааны салбарт шинэ боломж нээж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү ухаалаг, хялбар болгох юм.

ТИНО супер аппын үйлчилгээнүүд:

  • Tino Store – Ухаалаг хөргүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авах
  • Tino Charge – Түрээсийн power bank
  • Tino Pay – Шуурхай болон уян хатан төлбөрийн шийдэл
  • Tino Grocery – 24/7 хүнс, өргөн хэрэглээний бараа захиалах
  • Tino Trip – Аялал, тасалбар, e-SIM зэрэг үйлчилгээ
  • Tino AI – Хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ
  • Tino Education – Ном болон боловсролын үйлчилгээ
  • Tino Portal – Тасалбар захиалах платформ

Эдгээрээс гадна хэрэглэгчдийн амьдралд илүү хэрэгцээтэй шинэ үйлчилгээнүүдийг үе шаттайгаар нэмэн хөгжүүлж Монголын анхны цогц супер аппыг бүрэн хэмжээнд танилцуулах аж. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.