УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Дэлхийн хамгийн эртний хадны зураг Индонези улсаас олджээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Дэлхийн хамгийн эртний хадны зураг Индонези улсаас олджээ

Дэлхийн хамгийн эртний хадны зураг Индонези улсаас олджээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.26 · 2 унших

Индонезийн Муна арал дээрх Liang Metanduno хэмээх агуйн ханан дээрх эртний уран зургийн галерейг жуулчид олон жилийн турш нисэж буй хүн дүрсүүд, завин дээрх далайчид, морь унасан дайчдын дүрслэлийг сонирхон үзэхээр зорин очдог байжээ. Гэвч 2015 онд Индонези улсын археологич Адхи Агус Октавияна илүү эртний олдвор хайх зорилгоор тус агуйг зорихдоо өмнө нь хүмүүсийн олж харж байгаагүй хэдэн мянган жилийн өмнөх сонирхолтой олдворыг олсон байна.

Агуйн таазны олон мянган жилийн өмнөх эртний зургуудын доор, тахианы хүрэн зургийн ойролцоо хүний хоёр гарын сүүдэр дүрс байсан бөгөөд тус зургийн гарын хуруу нь хурц үзүүртэй, амьтны сарвуу шиг байсан нь судлаачдын анхаарлыг ихээр татаж байжээ.

Археологич Октавияна болон Австралийн Гриффитийн их сургуулийн археологич, геологич Максим Оберт, мөн бусад судлаачид хамтран археологийн олдворын насжилтыг тогтоодог шинэ аргыг ашиглан тус хадны зураг нь ойролцоогоор 67,800 жилийн настай болохыг тогтоосон байна. Энэхүү шинээр тогтоосон Мунагийн хадны зураг нь судлаачдын өмнө нь баримтжуулаад байсан хадны зургаас 16,600 жилээр, Испаниас олдсон Неандертальчуудын бүтээл гэж үздэг гарын сүүдэр дүрснээс ойролцоогоор 1,100 жилээр илүү эртний хадны зураг болох нь тогтоогджээ. 

Тус хадны зураг нь хүн төрөлхтний урлагийн түүх, дүрслэх чадвар, оюун ухааны хөгжил нь маш эртнээс эхтэй байсныг харуулсан явдал болсон юм. Өмнө нь зөвхөн Европ, Африк орчмын олдворуудаас хүний үүсэл хөгжлийг судалдаг байсан бол энэхүү шинэ олдвор нь Ази, Австрали руу чиглэсэн эртний нүүдэл, соёлын түвшний талаарх судалгааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой түүхийн олдвор болж байгаа аж.

Энэхүү судалгааны үр дүнг 2026 оны нэгдүгээр сард Nature сэтгүүлд нийтэлсэн бөгөөд бусад судлаачид тухайн бүс нутгаас цаашид маш эртний олон урлаг, бичгийн эх сурвалжууд олдох боломжтой хэмээн таамаглаж байгаа аж. Liang Metanduno-гийн энэхүү гарын сүүдэр нь зөвхөн урлаг төдийгүй хүн төрөлхтний сэтгэхүйн хөгжлийн түүхийг дахин тодорхойлж буй олдвор гэдгээрээ дэлхийн археологийн томоохон нээлт болж байна.

Эх сурвалж: National Geographic

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.