УБ 13°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монголын энтертайнмент технологийн томоохон уулзах цэг MET EXPO 2026 нээлтээ хийлээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монголын энтертайнмент технологийн томоохон уулзах цэг MET EXPO 2026 нээлтээ хийлээ

Монголын энтертайнмент технологийн томоохон уулзах цэг MET EXPO 2026 нээлтээ хийлээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.05.13 · 2 унших

Монголын энтертайнмент технологийн салбарын хамгийн том уулзах цэг болох MET Expo хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. 2026 оны 5-р сарын 13–14-нд M Bank Arena-д болж буй энэхүү экспод 4,000 гаруй хүн бүртгүүлсний 500 гаруй нь улсын 21 аймгаас урлаг соёл, энтертайнмент технологийн чиглэлийн мэргэжилтнүүд биечлэн оролцож байгаа юм.

Арга хэмжээг нээж MET EXPO-гийн санаачлагч, D Light компанийн үүсгэн байгуулагч МУСТА П.Даваа "Энэхүү экспо нь энтертайнмент технологийн салбарын шинэлэг боломжууд, хамтын ажиллагаа, технологийн дэвшлүүдийг хуваалцаж, аль нэг газар, хувь хүн, байгууллага гэхээс илүүтэй салбарын хөгжил дэвшил, үр дүнтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна" гэсэн юм.

1J8A7550.jpg

Мөн MET EXPO-гийн хамтран зохион байгуулагч, Уранган групп ХХК-н гүйцэтгэх захирал Л.Золбоо "Та бүхэн экспогоор зочлоод өнгөрөхөөс илүүтэй мэдлэг туршлага, боломжуудаа хуваалцаж, энтертайнмент технологийн сонин содныг бодитоор мэдэрч хоёр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж танилын хүрээлэл, хамтын ажиллагаагаа тэлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэлснээр MET EXPO 2026 хоёр дахь жилдээ амжилттай нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд морин хуурч Д.Шинэцог болон ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцож тус экспог зорин ирсэн оролцогчдод маань уран бүтээлээрээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын дундаас Үүрийн туяа хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч, ДБЭТ-ын орлогч дарга асан, ахмад тонмейстр, МУГЗ Д. Баатар, Монгол Улсын Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам нар сэтгэгдлээ илэрхийлж уран бүтээлээ хүргэлээ.

1J8A7626.jpg

1J8A7669.jpg

Энэ жилийн экспогийн онцлог юу вэ? 

  • 12 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага өөрсдийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжуудаа танилцуулж байна,
  • Мэргэжлийн 6 чиглэлд танилцуулга сургалт зохион байгуулагдаж, олон улсын төлөөллүүд оролцож эхэлснээрээ шинэлэг боллоо,
  • 21 аймгаас урлаг соёл, энтертайнмент технологийн чиглэлийн 500 гаруй мэргэжилтэн бүс нутгийн оролцоог онцлон харуулж байна,
  • Мэдлэг туршлага, нөөц бололцоог хуваалцаж, салбарын хамтын ажиллагааг дэмжих платформ болж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг МET EXPO 2026 веб хуудас, MET Expo фейсбүүк хаяг, болон +976 99192000 утсаар авах боломжтой.

Монголын энтертайнмент технологийн салбарын бүтээлч ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

_ZI77332.jpg

 

1J8A7765.jpg

_ZI77409.jpg

_ZI77358.jpg

_ZI77169.jpg

_ZI77149.jpg

_ZI77413.jpg

_ZI77292.jpg_ZI77177.jpg

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.