УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Он солигдох мөчид 12 усан үзэм идэх уламжлал нь маркетингийн шийдлээс үүсжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Он солигдох мөчид 12 усан үзэм идэх уламжлал нь маркетингийн шийдлээс үүсжээ

Он солигдох мөчид 12 усан үзэм идэх уламжлал нь маркетингийн шийдлээс үүсжээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.12.03 · 2 унших

Испанид он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм дараалан иддэг уламжлал өнөөдөр Европын хамгийн алдартай шинэ жилийн заншлын нэг болсон ч түүний эхлэл маш сонирхолтой. 1909 онд Аликанте болон Альмерия мужуудад усан үзмийн түүхэнд байгаагүй их ургац хураагдаж, тариаланчид бүтээгдэхүүнээ борлуулах гарц хайж байв. Тэр үед Мадридын язгууртан зарим гэр бүл жилийн сүүлчийн үдэш усан үзэм, оргилуун дарсаар тансаглах “франц маягийн” ёслол хийдэг байсан нь тариаланчдад санаа өгч, илүүдэл ургацаа ард иргэдэд хямд үнээр санал болгосон нь уламжлал болон түгсэн байна.

Анхны санаачилга хотын хэмжээнд тарснаас хойш, 1960-аад оноос Испанийн үндэсний телевиз (TVE) шинэ жилийн тусгай хөтөлбөрөөр Мадридын Пуэрта дель Сол талбайн арга хэмжээг шууд дамжуулж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрөөр олон мянган хүн цугларч цагийн цамхгийн 12 цохилт бүртэй зэрэгцэн 12 ширхэг усан үзэм иддэг мөчийг үзэгчдэд дамжуулснаар уламжлал улс даяар тарж, Испанийн шинэ жилийн бэлгэ тэмдэг болжээ. Шууд дамжуулалт нь зөвхөн үзэгчдэд харуулах зорилготой байсан бөгөөд олон нийтэд шинэ оныг хамтдаа угтах, баярлах уур амьсгалыг бий болгох гол арга зам болсон байна.

tom.jpg

Испанийн энэхүү уламжлал өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрд тархаж, усан үзэм бүр ирэх жилийн нэг сар, нэг хүсэл зорилгыг илэрхийлдэг гэж үзэх болжээ. Он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идсэнээр шинэ ондоо аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн, хайр дурлалд ивээлтэй байх бэлгэдэлтэй гэж үздэг байна. Мөн залуусын дунд он солигдох мөчид 12 усан үзэм идвэл ирэх жилдээ хостой болно гэх хошин утгатай уламжлал болон TikTok, Instagram зэрэг сошиал платформ дээр шинэ жилийн чалленж болон дэлгэрээд байна.

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.