УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Инстаграм хэрэглэгчид бусдын сториг өөрийн сторигоор хуваалцах боломжтой боллоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Инстаграм хэрэглэгчид бусдын сториг өөрийн сторигоор хуваалцах боломжтой боллоо

Инстаграм хэрэглэгчид бусдын сториг өөрийн сторигоор хуваалцах боломжтой боллоо

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.12.11 · 2 унших

2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн инстаграм хэрэглэгчид бусдын сториг өөрийн сторид дахин нийтлэх буюу reshare хийх боломжтой боллоо. Өмнө нь хэрэглэгчид бусдын сториг зөвхөн харах, лайк дарж дэмжих эсвэл найзууддаа хуваалцах боломжтой байсан бол одоо өөрт таалагдсан, дуртай сторигоо өөрийн профайл дээр шууд хуваалцах боломжтой болсон юм. 

Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдэд дуртай сторигоо амархан түгээх, контент бүтээгчдэд кредит олгох зэрэг стори контентыг бүтээлчээр түгээх, инстаграмийг илүү интерактив болгох том алхам болж байна.

Story Reshare хийх заавар:

  1. Public Story-ийг нээж, “Add to Your Story” товчийг дарна.
  2. Хүссэн текст, sticker, GIF нэмээд өөрийн стори болгон нийтлэх боломжтой.
  3. Original Story-гийн эзний username автоматаар харагдан, credit хадгалагдана.

Мөн 2025 оны аравдугаар сараас эхлэн инстаграм хэрэглэгчид үзсэн стори болон богино хэмжээний бичлэгийн (Reels) түүх буюу watch history-г харах боломжтой болсон юм. Энэ хэсэг нь хэрэглэгчдэд өмнө үзсэн контентыг эргэн харах, дуртай контентоо дахин олж үзэх, туршлагыг илүү хялбар, төвөггүй болгох нэмэлт давуу тал болжээ. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.