Blackpink хамтлаг Монголд тоглолтоо хийхэд бидэнд ямар технологийн шийдлүүд хэрэгтэй вэ?


🖤Blackpink in Your Area🩷
Spotify хөгжмийн платформ дээр 14,6 тэрбум гаруй хандалт авч, албан ёсны YouTube суваг нь нийт 40 тэрбум гаруй үзэлт, 96,5 сая гаруй дагагчтай бөгөөд “Guinness World Records”-т хамгийн олон дагагчтай охидын хамтлагийн рекордыг эзэмшиж буй Blackpink хамтлаг Монголд тоглолтоо хийх боломжтой юу?
Дэлхийн хэмжээний оддыг угтан авч, дэлхийн хэмжээний тоглолт зохион байгуулна гэдэг мэргэжлийн техник, технологи, өндөр түвшний ур чадвар, нарийн зохион байгуулалт шаардах нэг төрлийн сорилт гэж хэлж болно. Харин энэхүү сорилт, шинэ боломжууд энтертайнмент салбарынхны дунд үүд хаалгаа нээж, дэлхийн стандартад нийцсэн тоглолтуудыг дэргэдээсээ мэдрэх боломж улам бүр бодит болсоор буйг сүүлийн үед зохион байгуулагдаж буй тоглолт, арга хэмжээнүүд бидэнд харуулж байна. Гэсэн хэдий ч “дэлхийн хэмжээний” гэгдэх орчин үеийн шоу тоглолтууд урлагийн үзүүлбэрээс гадна технологийн гайхамшгийг эрэлхийлэх болсон энэ цагт К-поп ертөнцийн тэргүүлэх хамтлаг болох Blackpink хамтлаг Монголд тоглолтоо хийхийн тулд бидэнд олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд, туршлага, ур чадвартай эвент зохион байгуулагчид хэрэгтэй нь гарцаагүй юм. Тэгвэл тус хамтлагийг эх орондоо авчирч, тоглолт хийлгэхийн тулд бидэнд ямар технологиуд хэрэгтэй вэ?
Хөдөлгөөнт тайзны гайхамшиг

Blackpink хамтлагийн “BORN PINK” дэлхийг тойрсон аялан тоглолтыг эргэн санацгаая. Тус аялан тоглолтын үеэр үзэгчдийг хамгийн ихээр алмайруулсан зүйлсийн нэг бол яах аргагүй тайзны дэглэлт, технологийн шийдэл байсан билээ. Тухайлбал, дэлхийд алдартай TAIT Stage Engineering компанийн инженерчлэлийн шийдлээр тайз хэсэг хэсгээрээ өргөгдөж, эргэлдэж, тоглолтын бүхий л хэсгийг илүү амьд, сүрлэг болгож чадсан юм. Тайзны энэхүү динамик хөдөлгөөний тусламжтайгаар үзэгчид сэтгэл хөдөлгөм, сүр жавхлант хором мөч бүрийг алдалгүй мэдэрч, тоглолтоос 1,000 хувийн сэтгэл ханамж мэдрэх боломжийг олгодог байна. Иймд Blackpink хамтлагийн тоглолтыг зохион байгуулахын тулд бид хөдөлгөөнт тайзны шинэлэг шийдлүүдийг эрэлхийлэгч байх хэрэгтэй.
Лед дэлгэцийн гайхамшиг

Blackpink-ийн тоглолтын ард үргэлж өөрчлөгдөж байдаг гайхамшигтай дүрслэлүүд, галактикийн зураглал, оддын бороо зэрэг ид шидийн мэт дүрслэлүүдийг та урьд нь анзаарч байсан уу? Энэ бүхнийг тайзан дээр амилуулдаг зүйл бол ROE Visual компанийн өндөр нягтаршилтай лед дэлгэцүүд. Дуу бүрийн утга агуулга, мэдрэмжийг хэд дахин хүчтэй амилуулж, хүн бүрийг хөгжмийн хөг аялгуунд уусан шингээх энэхүү тайзны урд, хажууд болон таазанд хүртэл байрлах эдгээр лед дэлгэцүүдийн тусламжтайгаар тоглолтын орчныг бүхэлд нь виртуал ертөнц болгон хувиргаж, үлгэрийн ертөнцөд очсон мэт шидэт мэдрэмж төрүүлдэг аж. Иймд бидэнд лед дэлгэц бүхий технологийн шийдлүүд зайлшгүй шаардлагатай.
Хөгжмийн хэмнэлийг бүхэлд нь мэдрүүлэх 360 градусын дуугаралтын гайхамшиг

Blackpink-ийн тоглолтын үеэр “Pink Venom” эхлэхэд зөвхөн тайзны урд талаас биш, бүхий л талаас бөмбөрийн хүчтэй хэмнэл мэдрэгдэх тэр үеийн мэдрэмжийг төсөөлөөд үз дээ. Тоглолтын үеэрх энэхүү хүчтэй, цоглог хэмнэл L-Acoustics L-ISA болон d&b Soundscape системийн ачаар бий болдог бөгөөд хөгжмийн хэмнэл зөвхөн тайзнаас бус тайзны баруун, зүүн, ар талаас хүртэл мэдрэгдэж, уран бүтээлчдийн хөдөлгөөнтэй улам илүү уялддаг байна. Хэрэв ийм орчны дуугаралтгүй бол телевизээр үзэж буйтай ямар ялгаа байх билээ? Иймд бидэнд 360 градусын дуугаралт бүхий шинэлэг технологиуд зайлшгүй хэрэгтэй.
Гэрлийн шоуны гайхамшиг

Сэтгэл хөдөлгөм өнгөний тоглолтыг ашиглан гэрлийн шоуны гайхамшигт үзүүлбэр бол Blackpink-ийн тоглолтын бас нэгэн нууц юм. Дуу бүрийн мэдрэмжид тохируулан гэрлийн өнгө, хэмнэл, хөдөлгөөн бүр огцом өөрчлөгддөг бөгөөд энэ бүхнийг Robe BMFL болон Clay Paky Sharpy X Frame төхөөрөмжийн тусламжтайгаар бий болгодог байна. Тиймээс энэ хэмжээний гайхалтай гэрлийн шоу ч бидэнд хэрэг болох нь ээ.
Тэгвэл бидэнд ямар боломж байна вэ?
Энэ мэтчилэн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, технологийн шийдлүүдийг ашиглан шилдэг инженерүүдийн тусламжтайгаар төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах арга барилд суралцах нь Blackpink зэрэг дэлхийн хэмжээний супер оддын тоглолтыг эх орондоо хүлээн авч үзэх боломжтой болох юм.
Харин энэхүү мөрөөдлийг бодит болгож, дэлхийн түвшний арга хэмжээг эх орондоо зохион байгуулах шинэлэг шийдэл, технологийн боломжуудыг эрэлхийлэгч залуусын хамгийн том цугларах цэг Монголын энтертайнмент технологийн экспо буюу “MET Expo” тавдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд M bank arena-д зохион байгуулагдах гэж буй. Арга хэмжээгээр дамжуулан дэлхийн түвшний тайз, дэлгэц, гэрлийн шийдэл бүхий технологийн дэвшлүүдийг танилцуулж, хамтарч ажиллах, хамтдаа шинийг эрэлхийлэх боломжийг бүрдүүлж буй тус экспогийн санаачлагч, D-lights компанийн үүсгэн байгуулагч П.Даваа Монголын энтертайнмент технологийн салбарын талаарх өөрийн байр суурийг бидэнтэй хуваалцсан юм.

“Дэлхийн хэмжээний шоу, хөтөлбөрүүдийг эх орондоо зохион байгуулж чаддаг болсон нь бидний дэвшил”
“Миний хувьд Соёлын төв өргөө, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил ажилласан. Тухайн үед арга хэмжээнүүдэд 1,000 ваттын гэрэл, 24 инчийн гэрэл, утаа үүсгэгч гэх мэт хязгаарлагдмал хэрэгсэл л ашиглагддаг байлаа шүү дээ. Харин өнөөдөр бид тодорхой хэмжээний өөрсдийн тоног төхөөрөмжтэй болсон. Цаашид илүү мэргэжлийн түвшинд хүрэхийн тулд гэрэлтүүлгийн үндсэн “tone” гэрлүүдээ зөв шийдэх, дараа нь чимэглэлийн гэрлээр баяжуулах гэх мэт илүү мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай болов уу гэж бодож байна. Миний хувьд хөдөлгөөнт механизмыг түлхүү ашиглах жишээлбэл, өндрөөс доош хөдөлгөх, эргүүлэх гэх мэт янз бүрийн сонирхолтой шийдэл, техникүүдийг оруулж ирвэл тохиромжтой болов уу гээд судалгаагаа хийж байна. Дараагийн арга хэмжээнүүд дээр ямар шинэ шийдлүүд орж ирэх нь сонирхолтой байх болов уу.
“That’s My Jam”, “The Voice of Mongolia”, “Masked Singer”, “Авьяаслаг монголчууд” зэрэг дэлхийн хэмжээний олон шоу төслүүдэд хамтарч ажиллах үед “ийм л байх ёстой” гэсэн формат, техникийн маш олон шалгуур, нөхцөлүүдийг тавьдаг. Тэрхүү шаардлагад нийцсэн зарим тоног төхөөрөмж манайд байхгүй тохиолдолд баг хамт олноороо ярилцаж, зохион байгуулалт, инженерчлэлийн шийдлийг олж, амжилттай хэрэгжүүлдэг. Магадгүй тийм ч учраас гадаадаас ирсэн төлөөлөгчид “wow” гээд л буцдаг даа. Ямар ч байсан бид дэлхийн хэмжээний томоохон төсөл, шоу хөтөлбөрүүдийг Монголдоо яг л гадаадад байгаа юм шигээр хийж чаддаг болсон нь манай дэвшил юм. Хамтдаа энтертайнмент технологийн мэдлэгээ нэг хувиар ахиулж, MET Expo-д уулзацгаая!”
Blackpink зэрэг дэлхийн хэмжээний тоглолтыг Монголд зохион байгуулах боломж бодитоор ойртож буй энэ цагт бид олон улсын түвшний техник, технологи, мэргэжлийн зохион байгуулалтыг эзэмших шаардлагатай болж байна. Тавдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд M bank Arena-д зохион байгуулагдах MET Expo дээр уулзаж, дэлхийн түвшинд хүрэх замыг хамтдаа нээцгээе!