УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Эрүүл амьдралын хамгийн чухал таван дадал
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Эрүүл амьдралын хамгийн чухал таван дадал

Эрүүл амьдралын хамгийн чухал таван дадал

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.18 · 2 унших

Хайртай хүмүүстэйгээ урт удаан, эрүүл саруул амьдрах нь танд удамшдаг эсвэл азаар олддог зүйл биш юм. Харин өдөр тутмын дадал зуршил, энгийн жижиг сонголтууд бидний ирээдүйг тодорхойлдог болохыг орчин үеийн судалгаанд онцолж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар дараах таван дадал зуршлыг амьдралынхаа нэг хэсэг болгож чадсанаар бид тархи болон бие махбодоо хамтад нь хамгаалж урт наслах боломжтой ажээ.

1. Үргэлж шинэ зүйл сурах, турших

cover (1).jpg

Шинэ зүйл сурч, ур чадвар эзэмшиж, хоббигоо хөгжүүлэх нь тархины идэвхжилийг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулан, сэтгэн бодох чадварыг дэмждэг байна. Судалгаагаар идэвхтэй оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нас ахихын хэрээр мартамхай болох, тэнэгрэл өвчин тусах магадлал нь багасдаг ажээ. Тиймээс гадаад хэл сурах, шинэ үг цээжлэх, ном унших, хөгжим тоглож сурах нь тархинд маш үр дүнтэй дасгал болдог байна.

2. Эрүүл хооллож хэвших 

cover (5).jpg

Нэг хүнс дагнаж хэрэглэхээс аль болох зайлсхийх шаардлагатай юм байна. Учир нь өнгө алагласан жимс, хүнсний ногоо хэрэглэж бүхэл үрийн бүтэгдэхүүн, самар, загас зэрэг тослог ихтэй, уургаар баялаг хоол хүнс нь биеийн жижиг эсүүдийг хамгаалж, зүрх, тархины үйл ажиллагааг дэмжин, хөгшрөлтийн явцыг удаашруулахад чухал үүрэгтэй ажээ.

3. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх 

cover (2).jpg

Идэвхтэй хөдөлгөөн нь дан ганц булчинг чангалаад зогсохгүй сэтгэл санааг тогтворжуулж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг байна. Өдөрт дор хаяж 30 минут алхах, цахилгаан шат ашиглахгүй шатаар өгсөх, сунгалтын дасгал хийх нь богино хугацаанд таны эрүүл мэндэд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтийг үзүүлдэг байна.

4. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох

cover (3).jpg

Найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо ойр байж нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, хүмүүстэй харилцах нь сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг хадгалж, дархлааг дэмждэг аж. Халуун дотно яриа өрнүүлж, инээж, уйлж, хамтдаа дурсамж бүтээх нь ганцаардлаас сэргийлж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна.

5. Эерэг бодолтой байх

cover (4).jpg

Бид эрүүл, тайван, аз жаргалтай байхын тулд заавал амьдралаа эрс өөрчлөх шаардлагагүй юм. Судалгаанаас харахад бие махбод, сэтгэцийн эрүүл мэндээ дэмжихэд томоохон өөрчлөлтөөс илүү эерэг сэтгэлгээ хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна. Үргэлж сайн сайхан бүхнийг төсөөлөн бодох нь эрүүл мэндэд тустай байдаг ажээ.

Эх сурвалж: BBC

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.