Залуусын орон зай

MEF Youth 2025: Хэрвээ сайн санаа, шийдэл байвал хөрөнгө оруулагч үргэлж байдаг

М.Энхмаа2025.08.153 минут унших
MEF Youth 2025: Хэрвээ сайн санаа, шийдэл байвал хөрөнгө оруулагч үргэлж байдаг - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бүтээлч, энтрепренершип хандлага залуусын ирээдүйн түлхүүр мөн үү?

Залуусын бүтээлч хандлага, энтрепренершип ур чадвар нь зөвхөн стартап эхлүүлэхэд туслахаас гадна, уламжлалт байгууллагад бүтээлч шинэ санааг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Дэлхийн энтрепренершипийн орчныг судалдаг Global Entrepreneurship Monitor (GEM) 2022 судалгаагаар, залуусын энтрепренершип хандлага нь зөвхөн бизнес эхлүүлэхэд төдийгүй нийгмийн орчинд шинэ санаа, шийдлийг нэвтрүүлэх гол түлхүүр болохыг онцолжээ.

MEF Youth 2025: Хэрвээ сайн санаа, шийдэл байвал хөрөнгө оруулагч үргэлж байдаг нийтлэлийн зураг

Дэлхийн эдийн засгийн чуулганы Future of Jobs Report 2023 тайланд дурдсанаар энтрепренершип ур чадвар нь 2030 он хүртэл хамгийн эрэлттэй ур чадварын нэгээр нэрлэгдсэн байна. Тодруулбал, судалгаанд хамрагдсан залуусын 60 гаруй хувь нь бүтээлч сэтгэлгээ, нөөц ашиглах ур чадвараа ашиглан өөрсдийн төсөл, санаагаа бодит ажил хэрэг болгон хамтын ажиллагааны туршлага хуримтлуулж, хөрөнгө оруулагчтай холбогдсон байна. 

Дэлхийн түвшний судалгааны дүнг үндэслэн залуусын бүтээлч хандлага, энтрепренершип ур чадварыг хөгжүүлэх, тэдний санаачилгыг бодит шийдэл болгон хэрэгжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэйд тооцогдох ур чадваруудыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлох зорилгоор MEF Youth 2025 арга хэмжээний хүрээнд “Ирээдүйн ажлын байр ба ур чадвар 2030” сэдвийг хэлэлцэж, олон талын санал, шийдлүүдийг хуваалцсан билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр СЭЗИС-ийн Проректор, доктор (PhD) Г.Батхуяг энтрепренершип болон инновацлаг шийдлүүд нь залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал гэдгийг онцолсон юм. 

MEF Youth 2025: Хэрвээ сайн санаа, шийдэл байвал хөрөнгө оруулагч үргэлж байдаг нийтлэлийн зураг

Тэрбээр, “Энтерпренершип гэдэг бол оргүй хоосноос бүтээл бий болгох тухай ойлголт юм. Хэрвээ сайн санаа, шийдэл байвал хөрөнгө оруулагч, хамтарч ажиллах хүн, хэрэгтэй технологи бүгд олдоно. Гол нь бидэнд бүтээлч хандлага хэрэгтэй. Үгүй бол хүлээлтийн сэтгэлгээнд гацдаг. Тиймээс одоо байгаа нөөцөө хэрхэн ашиглах вэ гэдэг хандлага л чухал” хэмээн залуусыг санаачлагч, бүтээгч, шийдэл эрэлхийлэгч байхыг уриалсан юм. 

Иймд амжилтын үндэс нь зөвхөн хөрөнгө, дэд бүтцэд бус, харин боломжоо үнэлж, санаагаа бодит ажил болгох уян хатан хандлага, төлөвлөлтөд оршдог байна. Залуус өөрсдийн нөөц, боломжийг туршиж, шинэ арга барилд суралцан, бусадтай хамтран багийн туршлага хуримтлуулж, инновацын шийдлийг бодит ажил болгох замаар ирээдүйн карьераа төлөвлөх нь нэн чухал алхам юм шүү.

Холбоотой нийтлэлүүд