Залуусын орон зай

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна

М.Энхмаа2025.09.243 минут унших
Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

ХААН Банк Сигначер харилцагчидтайгаа хамтран жил бүр сайн үйлсийн аян өрнүүлдэг уламжлалтай билээ. Тэд 2022 оноос эхлэн хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гэмтлийн тоог бууруулахад төвлөрч, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран 1000-0 аяныг зохион байгуулж эхэлсэн юм. Жилд дунджаар 1000 орчим хүүхэд зам тээврийн осолд өртдөг гэсэн тоо бий. "1000-0" аяны зорилго бол энэ тоог ТЭГ болгож бууруулах, хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хамгаалахад олон нийтийг хамруулах явдал юм.  

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг

Сургуулийн орчинд гардаг зам тээврийн осол, гэмтлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэмжээний нэг нь хурд сааруулагч байршуулах юм. 1000-0 аян энэ жил Чингэлтэй дүүргийн 39 болон 139 дүгээр сургуулийн орчимд хурд сааруулагч байршуулснаар хүүхдүүд аюулгүйгээр зам хөндлөн гарах боломж бүрдэж байна. Өмнө нь Ерөнхий боловсролын 5 сургуулийн орчимд хурд сааруулагч байрлуулснаар тухайн бүсэд гардаг зам тээврийн осол 60 хувиар буурсан гэсэн үр дүнг Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албанаас онцолж байлаа.

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг

Энэ жилийн аяны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 22-нд Нийслэлийн ерөнхий боловсролын 39 болон 139 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж,  бага ангийн сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох сургалт зохион байгуулж, цацруулагчтай бугуйвч, замын хөдөлгөөний тухай буддаг ном, тараах материал гардуулсан юм. Ингэснээр хүүхдүүд замын хөдөлгөөний талаар мэдлэг, зөв дадал эзэмшихийн зэрэгцээ замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийгөө илүү тод харагдуулах боломжтой болж, улмаар аюулгүй байдлаа үр дүнтэйгээр хангах нөхцөл бүрдэж байгаа аж. Нээлтийн арга хэмжээнд оролцогчид уг аяны ач холбогдлыг өөр өөрийн өнцгөөс тодорхойлж байв.

“Бяцхан үрсээ эрсдэлээс хамгаалахад хүн бүрийн үүрэг маш чухал”

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг
ХААН Банкны Брэндинг, олон нийттэй харилцах газрын захирал Д.Тунгалагтамир

“Хүүхдэд багаас нь замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадал суулгах зорилгоор дөрөв дэх жилдээ үргэлжилж буй 1000-0 аяны хүрээнд 14 сургуулийн нийт 8200 хүүхдийг аянд хамруулж, замын дүрмийн мэдлэг олгох сургалтыг Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулаад байна.  Хүүхдүүд бол бидний тусгал. Томчууд бид өөрсдөө хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, өдөр бүрийг гэрэлтүүлдэг бяцхан үрсээ эрсдэлээс хамгаалахад хүн бүрийн үүрэг маш чухал гэдгийг ойлгуулах олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн компанит ажлуудыг өрнүүлж байна. Иргэд, эцэг эх, жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, замын гарц тэмдэглэгээтэй газар хурдаа сааруулах, хүүхэд багачуудад зам тавьж өгөх, замын дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцсоноор бяцхан хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалж ослын тоо 1000-0 болж бууруулахад чухал нөлөөтэй. Ялангуяа сургууль, цэцэрлэг орчмын бүсэд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явахыг уриалж байна.”  

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Монголын мянга мянган сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр 1000-0 аяныг санаачлан зохион байгуулж, Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлдэг билээ. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшихэд бодит дэмжлэг болдог гэдгээрээ онцлог. Гурав дахь жилдээ зохиож буй тус аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 39 болон 139 дүгээр сургуулийн орчимд стандартын хурд сааруулагч байршуулж, хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх сургалт, цацруулагчтай бугуйвч, буддаг ном зэрэг материалыг тарааж байна.” гэдгийг онцолж байлаа.

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг

Нийслэлийн 39 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Батхишигийн хэлснээр, тус сургууль төв цагаан байр буюу төв зам дагуу байрлах тул өмнөх жилүүдэд жилд хамгийн багадаа 1–2 удаа эрсдэл үүсдэг байжээ. Сургууль орчим дахь зам тээврийн ослыг бууруулахад ерөнхий арга хэмжээний хүрээнд зөвхөн цагаан гарцыг байршуулдаг байсан бол “1000-0” аяны хүрээнд хурд сааруулагч байршуулснаар хүүхдүүд аюулгүй зам хөндлөн гарах боломж бүрдсэнд сургууль, эцэг эхчүүдийн зүгээс онцгойлон талархаж байв.

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг

Тэрбээр “Тус зам дээр хүүхэд байтугай том хүн гарахад хэцүү, хоёр урсгалд дөрвөн машины хөдөлгөөнийг зайлшгүй харах шаардлагатай болдог бөгөөд сургуулийн эргүүлийн дохиур хугарах хүртэлх хэмжээний эрсдэл учирч байв.  Хэдий хөнгөн юм шиг боловч энэ эрсдэл хүүхдэд учирсан бол ямар том аюул учрах байсныг үгүйсгэхгүй. Тиймээс манай сургуулийн 1000 гаруй сурагч болон эдгээр хүүхдүүдийг зөөж байгаа 2000 гаруй эцэг эх, асран хамгаалагч мөн төв зам дагуу зорчиж буй иргэд гээд олон хүний амь амьдралыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж байгаад маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Хүүхдийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалъя!

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг

“Сургууль орчмын хүүхдийн аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд эцэг эхчүүдэд зориулсан “Гараас гарт” хөтөлбөр, эцэг эх, багш, нийгмийн ажилтны “Гурвалсан гэрээ”, сургууль орчимд эргүүл ажиллуулах зэрэг арга хэмжээнүүд багтдаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд 1000 гаруй зам тээврийн ослын улмаас 900 орчим гэмт хэрэг бүртгэгдэж, 69 хүүхэд амь насаа алдсан нь харамсалтай тоон мэдээлэл юм. Энэ оны эхний найман сарын байдлаар ч 727 ослын улмаас 750 орчим хүн гэмтэж бэртэж, 30 гаруй хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо бий. Үүнээс харахад хүүхэд хамгаалал нь зөвхөн төрийн байгууллагуудын үүрэг биш, төрийн бус байгууллагууд болон эцэг эхчүүд ч хариуцлагатай оролцох шаардлагатай гэдэг нь тодорхой байна. Бид зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, түүнд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг. Эдгээр арга хэмжээний үр дүнд сургууль орчмын зам тээврийн осол буурсан тоон үзүүлэлт харагдаж байна” 

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг

Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний гарт: ХААН Банкны 1000-0 аян үргэлжилсээр байна нийтлэлийн зураг

Жил бүр 1000 орчим хүүхэд зам тээврийн осолд өртөнө гэдэг мянган гэр бүлд учирсан мянган шаналал юм. Харин тус аяны зорилго энэ тоог 0 болгож бууруулах. Тоо буурах бүрд нэг хүүхэд инээмсэглэж, нэг гэр бүл аз жаргалаа хадгалж, нэг ирээдүй гэрэлтэнэ. Үүнийг уншиж буй таны ухамсар энэ бүхнийг өөрчлөх хүчтэй гэдгийг санаж, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцоорой! 

Холбоотой нийтлэлүүд