УБ 6°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Одон орон судлаачид хөвөн чихрээс ч хөнгөн хоёр гарагийг нээжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Одон орон судлаачид хөвөн чихрээс ч хөнгөн хоёр гарагийг нээжээ

Одон орон судлаачид хөвөн чихрээс ч хөнгөн хоёр гарагийг нээжээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.06.27 · 2 унших

Оксфордын Их сургуулийн доктор Жорж Дрансфилдээр удирдуулсан олон улсын эрдэмтдийн баг хүн төрөлхтний урьд өмнө илрүүлж байсан гарагуудаас хамгийн өвөрмөц, ховор төрлийн хоёр гаргийг нээснээ зарлалаа. Манай Дэлхийгээс 1110 гэрлийн жилийн алсад орших эдгээр гаргуудыг "TOI-791 b" болон "TOI-791 c" хэмээн нэрлэсэн бөгөөд судалгааны үр дүн нь шинжлэх ухааны "Monthly Notices of the Royal Astronomical Society" сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Уг хоёр гараг хэмжээгээрээ нарны аймгийн Бархасбадь гарагтай дүйцэхүйц боловч нягт нь шоо сантиметр тутамд ердөө 0.038-0.047 грамм байгаа юм. Энэ нь бидний идэх дуртай хөвөн чихэр болон сахлын хөөснөөс ч сийрэг, өд шиг хөнгөн гэсэн үг бөгөөд манай дэлхийн нягттай харьцуулахад даруй 100 гаруй дахин бага аж.

cover-1.jpg

Энэхүү сонирхолтой нээлтийг хийхэд NASA-гийн өгөгдөл дээр ажилласан сайн дурын иргэдийн оролцоо болон Антарктид дахь "ASTEP" дурангийн 8 жилийн ажиглалт голлох үүргийг гүйцэтгэжээ. Антарктидын өвлийн улиралд тохиодог олон сарын тасралтгүй харанхуй шөнийн ачаар эрдэмтэд тус бүр 11 гаруй цаг үргэлжлэх гаргуудын урт дамжин өнгөрөлтийг анх удаа газрын дурангаар ямар ч тасалдалгүйгээр, бүтнээр нь бүртгэж авч чадсан байна.

Судалгааг ахалсан доктор Ж.Дрансфилд "Өдгөө нарны аймгаас гадна 6300 орчим гараг нээгээд байгаа ч байгаль дэлхий биднийг гайхшруулсаар байна. Ийм ер бусын содон систем бүр гараг эрхсийн үүсэл гарлын нууцыг тайлахад дахин нэг алхам ойртуулдаг" хэмээн онцолжээ. Судалгааны багийнхан дараагийн шатанд "Жеймс Вэбб" сансрын дуранг ашиглан эдгээр гаргуудын агаар мандлын бүтцийг нарийвчлан судлахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: Оксфордын Их сургууль

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.