Залуусын орон зай

TikTok-ийн төлөөлөгч Монголд: MEF Youth 2025-д оролцох 3 шалтгаан 

Б.Намуун2025.07.033 минут унших
TikTok-ийн төлөөлөгч Монголд: MEF Youth 2025-д оролцох 3 шалтгаан  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

MEF Youth арга хэмжээ энэ жил "Rebuilding Trust" буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриатайгаар долоодугаар сарын 6-нд M Bank Arena-д зохион байгуулагдах гэж байна. Гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй тус арга хэмжээ нь залуусын итгэлцэлд суурилсан ирээдүйг бүтээх бодит индэр болон өргөжжээ. Тэгвэл энэ жилийн форум бидэнд юу өгч бас бид эргүүлэн улс эх орондоо ямар бодит өөрчлөлтийг авч ирж чадах вэ? 

Монголын хамгийн том форумд оролцох боломж 

Энэ жилийн MEF Youth арга хэмжээнд оролцогчид долоодугаар сарын 8–9-нд зохион байгуулагдах Монголын Эдийн Засгийн Форумд (MEF) оролцох эрхтэй болох юм. Энэхүү форум нь Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөгжлийн чигийг тодорхойлдог хамгийн том стратегийн хэлэлцүүлэг бөгөөд олон улсын бодлого боловсруулагчид, дэлхийн экспертүүд нэг дор цугладаг. Иймээс үүнд 18-35 насны залуус оролцох нь эдийн засгийн хөгжлийн “хаалганы гадна” биш, яг шийдвэр гаргах, чиг баримжаа тогтоох төвд нь байж, үзэл бодлоо илэрхийлэх боломж юм. “Төр залуусаа сонсохгүй байна” гэх шүүмжийг бид өөрсдөө өөрчлөх үүд хаалга гэж ойлгож болно. 

Мөн эргээд өнөөдрийн залуус ирэх 5–15 жилд төр, бизнесийн салбарт шийдвэр гаргах гол хүч болж хувирна. Иймээс өнөөдрийн мэдлэг, урам зориг нь маргаашийн манлайллыг тодорхойлох үнэ цэнтэй билээ.  

Итгэлцлийг илэрхийлэх батламж

TikTok-ийн төлөөлөгч Монголд: MEF Youth 2025-д оролцох 3 шалтгаан  нийтлэлийн зураг
 

Хөтөлбөрт оролцогч бүрд албан ёсны батламж гардуулна. Энэ нь зөвхөн оролцоог батлах баримт биш, харин залуусын нийгмийн идэвх, иргэний оролцоо, итгэлцэл дээр суурилсан манлайллыг гэрчлэх баримт болох юм. 2020 онд Европын Холбооноос хийсэн судалгаагаар залуус сайн дурын болон нийгмийн оролцоонд суурилсан батламж бүхий үйл ажиллагаанд оролцсоноор ажил олгогчдод илүү итгэл төрүүлж, ажил эрхлэлтийн боломж нэмэгддэгийг онцолжээ. Судалгаанд оролцогчдын 72 хувь  батламж нь тэднийг ажилд ороход тус болсон гэж хариулсан байна /European Commission. The Impact of Youthpass on Employability., 2020/

Дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцах, шууд харьцах 

TikTok-ийн төлөөлөгч Монголд: MEF Youth 2025-д оролцох 3 шалтгаан  нийтлэлийн зураг

MEF Youth 2025 нь зөвхөн үндэсний хэмжээнд бус, олон улсын илтгэгчид, бодлого боловсруулагчид, төр, хувийн хэвшлийн манлайлагчид оролцсон бүрэн хэмжээний чуулган болон өргөжиж байна. Тухайлбал, энэ жилийн арга хэмжээнд дэлхийн хамгийн нөлөө бүхий дижитал платформуудын нэг TikTok-оос өндөр түвшний зочин илтгэгч оролцоно. 

TikTok Япон (ByteDance)  компанийн олон нийттэй харилцах бодлогын ахлах менежер Казухидэ Касахара хүрэлцэн ирж, дижитал эдийн засаг, залуусын оролцоо сэдвээр тусгай илтгэл хэлэлцүүлэх юм. Казухидэ Касахара нь олон улсын бодлогын орчинд гүн туршлагатай бөгөөд TikTok платформын хэрэглэгчийн аюулгүй байдал, өсвөр үеийнхэнд зориулсан бодлого, контентын хариуцлага, дижитал эдийн засгийн тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр олон улсын бодлогыг тодорхойлж буй гол мэргэжилтнүүдийн нэг билээ. Иймээс бид дижитал эдийн засгийн суурь ойлголттой болохын зэрэгцээ нийгмийн өөрчлөлтөд  дуу хоолойгоо контентоор дамжуулан хэрхэн илэрхийлэхэд суралцах юм.  

Нэгтгэх нь: Тэнд юу юу болох вэ? 

  • Бодлогын хэлэлцүүлэгт шууд оролцох
  • Ирээдүйд эрэлттэй салбарууд болон залуусын зайлшгүй эзэмших ур чадварын талаар хөдөлмөрийн зах зээлийн зөрүү ба боломжид суурилсан судалгаа, бодит туршлагыг сонсож, хэлэлцүүлэгт оролцох
  • Залуу бизнес эрхлэгчид итгэлцэлд суурилсан зээл, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнд хамрагдаж, нийгмийн санаачилгаа хэрэгжүүлэх боломжийг олж авна
  • DJ болон акустик амьд тоглолт үзэх
  • 1 минутын урам зоригийн илтгэлийн нээлттэй микрофонд оролцон, үзэл бодлоо илэрхийлэх
  • Интерактив гэрэл зургийн булан болон хамтрагч байгууллагын мэдээллийн булантай танилцах
  • Хамтрагч байгууллагуудын сонирхолтой pop-up үзэсгэлэнг үзэж, сонирхох
  • Хөнгөн зууш, ундаа бүхий цайны завсарлагаар залуусын старт-ап бүтээгдэхүүнүүдтэй танилцах
  • Бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчидтай 1:1 уулзах боломжтой.
  • TikTok-ийн төлөөлөгч Монголд: MEF Youth 2025-д оролцох 3 шалтгаан  нийтлэлийн зураг

MEF Youth 2025 бол зүгээр нэг арга хэмжээ биш итгэлцэл, шинэ үе, нийгмийн оролцооны цоо шинэ өнгө төрх юм. Энэ бол залуусын хүчийг бодлого болгон хувиргах бодит тавцан билээ. Оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээд, мандатаа аваарай! 

Холбоотой нийтлэлүүд