УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Улирлын томуу эрчимжиж, бага насны хүүхдүүд өвчлөлд хамгийн их өртөж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Улирлын томуу эрчимжиж, бага насны хүүхдүүд өвчлөлд хамгийн их өртөж байна

Улирлын томуу эрчимжиж, бага насны хүүхдүүд өвчлөлд хамгийн их өртөж байна

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.11.27 · 3 унших

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр улирлын томууны идэвхжил нэмэгдэж, эмнэлгийн байгууллагад нийт 281,624 иргэн ханджээ. Үүний 5.1 хувь буюу 14,308 хүн нь томуу, томуу төст өвчний оноштой байсан нь өмнөх долоо хоногоос 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар буурсан байна. 

Өвчлөлийн газарзүйг авч үзвэл, Улаанбаатар хотод 34.4 хувь буюу 4,908 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 65.6 хувь буюу 9,400 хүн өвчилсөн нь хөдөө орон нутагт томууны эрчим илүү байгааг харуулж буй. 

Бага насныхан хамгийн их өртөмтгий хэвээр 

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлжээ. Тэдний дундаас 5 хүртэлх насны багачууд 51.8 хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь хүйтний улирал эхэлж, дархлаа султай, цэцэрлэг сургуульд олноороо цуглардаг бага насныхан халдвар авах эрсдэл хамгийн өндөр хэвээр байгааг илтгэнэ. 

Хүнд хэлбэрийн халдварын ихэнх нь мөн хүүхдүүд 

Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 80.6 хувь нь 15 хүртэлх насныхан байгаа бол тэдний 65.1 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. 

Иргэдэд өгөх зөвлөмж 

  • Тогтмол амны хаалт хэрэглэх  

  • Гараа тогтмол угааж, ариутгах, гэрийн орчны агааржуулалт хангах 

  • Дархлаажуулалтад хамрагдах 

  • Халуурах, амьсгал давчдах, хоол идэхгүй байх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах 

Улирлын томуу идэвхэжсэн энэ үед нийгмийн хамгийн эмзэг бүлэг болох хүүхдүүдийг хамгаалах нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн нэн тэргүүнд тавих асуудал тул өөрийгөө болон хүүхдүүдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлээрэй! 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.