УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
IShowSpeed Монголд ирлээ: Тэр юу хийх вэ?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / IShowSpeed Монголд ирлээ: Тэр юу хийх вэ?

IShowSpeed Монголд ирлээ: Тэр юу хийх вэ?

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.04.11 · 3 унших

YouTube дээр 38.5 сая дагагчтай YouTuber, стример IShowSpeed Монголд ирлээ.  Тэрбээр дөрөвдүгээр сарын 11 буюу өнөөдрийн 11 цаг 15 минутад Сүхбаатарын талбайгаас YouTube сувагтаа шууд дамжуулалтаа эхлүүлсэн юм.  

Түүнийг Монголын YouTuber Gremix буюу М.Ганбаяр талбай дээр угтсан бөгөөд МУГЖ М.Түвшинхүү, Ангууч буюу Б.Баттөр нар Чингис хааны хөшөөний урд тосон уулзлаа. IShowSpeed төв талбайд зохион байгуулагдаж буй “UB Food Festival” болон Чингис хаан Үндэсний музейгээр мөн зочлов.  

Frame 1261158848.pngFrame 1261158850.pngIShowSpeed Монголд юу хийх боломжтой вэ? 

  • Айраг амсах challenge – нүдээ аниад амссаныхаа ардаас "What is this?! Is this milk or alcohol?!" гэх ч юм бил үү. Түүний ийм бичлэгүүд олон байдаг даа.  
  • Говьд тэмээ унах – Тэрбээр бүх зүйлийг хэтрүүлж хүлээж авдгаараа алдартай шүү дээ. Тиймээс тэмээн дээрээс унах шахахдаа  "Bro, this is a dinosaur!!" хэмээн уулга алдаж ч мэдэх юм.
  • Монгол гэрт хонож үзэх.
  • Монгол eSport-н тамирчидтай холбогдож, CS:GO, Dota 2, PUBG Mobile багуудтай хамтарч шууд стрим дээр тоглож болно.
  • Монгол TikTok, YouTuber-үүдтэй хамтарч (collab) бичлэг хийх.
  • Монгол бөхөөр барилдаж үзэж ч болох юм. 

Frame 1261158851.pngЭнэ мэтчилэн түүнд хийж болох сонирхолтой зүйл олон. Бусад улстай харьцуулахад манай орны тухай мэдээлэл цахим орчинд харьцангуй цөөн. Харин интернэт даяар 86.6 сая дагагчтай контент бүтээгч Монголд ирэх нь биднийг дэлхий нийтийн тэр дундаа залуу үеийнхний анхааралд өртүүлэх юм. IShowSpeed-ийн үзэгчдийн дийлэнх хувийг 18-24 насныхан эзэлдэг. Сүүлийн үеийн судалгаанууд 18-24 насныхан аялал жуулчлалын салбарын хүн ам зүйн чухал хэсэг болох төлөвтэй байгааг харуулж байгаа. Тухайлбал, “ABTA” аялал жуулчлалын нийгэмлэгийн 2023 оны тайланд дурдсанаар 18-24 насны хүмүүсийн бараг дөрөвний гурав (72%) нь дараагийн 12 сарын хугацаанд гадаадад аялахаар төлөвлөсөн нь бусад бүх насны бүлгийг давсан үзүүлэлт юм. Тэгэхээр тэдний төлөвлөгөөнд багтах дараагийн улс Монгол ч байх юм бил үү.      

Frame 1261158851.png
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.