УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Судалгаа: Сахрын өндөр хэрэглээ хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлдөг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Судалгаа: Сахрын өндөр хэрэглээ хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлдөг

Судалгаа: Сахрын өндөр хэрэглээ хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлдөг

Posted
Posted
Team · Posted
2025.07.22 · 3 унших

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ элдэв амттан, ундаа шүүс, бялуу зайрмагаар баярлуулж, эрхлүүлэх тохиолдол элбэг байдаг шүү дээ. Гэвч багачуудын тархи хараахан бүрэн гүйцэт хөгжөөгүй үед сахрыг их хэмжээгээр өгөх нь тархины үйл ажиллагаа, дасан зохицох болон ойлгох чадвар, донтох хандлага зэрэгт урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг талаар Current Biology, Cell Press-ийн долоодугаар сард хэвлэгдсэн судалгаанд өгүүлжээ.

Энэхүү судалгаанд төрөөд гурван долоо хоног болсон хоёр хэсэг хулганад энгийн хэрэглээний ус болон 10 хувийн сукрозтой (их хэмжээний сахрын агууламжтай) ус уулгах маягаар туршилт хийж, тархиных нь хөгжлийг ажигласан байна. Хулгануудыг таван долоо хоногийн дараа буюу нас бие гүйцсэнийх нь дараа харьцуулж үзэхэд сукрозтой ус тогтмол ууж байсан хулганын мэдрэлийн эсүүдийн динамик илүү удаан бөгөөд тогтмол бус болсон байжээ. Цаашлаад суралцах чадвартай холбоотой мэдрэлийн динамик болон тархины хамгийн гадна давхаргын (anterior and posterior cortical regions) хоорондын функцын холбоос багассан үр дүнг судалгаа харуулжээ. Түүнчлэн, судлаачид сукрозын хэмжээг өөрчлөх үед 10 хувийн сукрозтой усыг хэрэглэсэн хулганы тархины хамгийн гадна давхаргын хариу үйлдэл (cortical responses) илүү мэдрэмтгий болсныг илрүүлсэн байна.

Үүнээс үзэхэд сахрын хэрэглээ нь бидний бие физиологид өөрчлөлт оруулаад зогсохгүй тархины дотоод холбоос, сахрын хэмжээнд хариу үзүүлэх урвал, ой санамж, суралцах чадвар зэрэгт нөлөөлдөг байх нь. Ялангуяа хөгжиж буй тархийг бид бүхэл үрийн, омега-3, антиоксидантаар баялаг хоол хүнсээр тэтгэх шаардлагатай байдаг билээ. Иймээс уншигч та зөгийн бал, жимс, самар зэрэг байгалийн гаралтай амттанаар хүүхдийнхээ чихрийн хорхойг дарж байгаарай.

 

Бэлтгэсэн: А.Гоомарал

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.