УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Сансрын нууцыг дамжуулах NASA-гийн агаарын бөмбөлөг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Сансрын нууцыг дамжуулах NASA-гийн агаарын бөмбөлөг

Сансрын нууцыг дамжуулах NASA-гийн агаарын бөмбөлөг

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.19 · 2 унших

NASA-гийн Антарктид тив дэх “Шинжлэх ухааны агаарын бөмбөлгийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа аж. Одоогоор энэхүү төслийн хүрээнд The General AntiParticle Spectrometer (GAPS), The Payload for Ultrahigh Energy Observations (PUEO) хэмээх хоёр агаарын бөмбөлгийг амжилттай хөөргөсөн байна. Тус агаарын бөмбөлгүүд нь онгоцноос өндөрт хөөрч, дэлхийн агаар мандлын хамгийн дээд давхаргад хүрэн хүний нүдэнд үл үзэгдэх бөөмс, сансрын дохио зэргийг хэмжиж, сансрын хөдөлгөөний мэдээллийг дэлхий рүү дамжуулах зорилготой аж. 

Анхны агаарын бөмбөлөг болох Ерөнхий Анти-Бөөмийн Спектрометр (GAPS) 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд хөөрчээ. GAPS нь сансраас дэлхийн агаар мандалд нэвтэрч буй эсрэг материйн бөөмсийг илрүүлэх зорилготой бөгөөд ертөнцийн нийт материйн 80 гаруй хувийг эзэлдэг хэмээн тооцогдох үл үзэгдэх хар материйн гарал үүслийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх аж. Энэхүү нислэг нийт 25 өдөр 2 цаг 53 минут үргэлжилж, нэгдүгээр сарын 9-нд Өмнөд туйлд газардсан байна. 

Харин Хэт өндөр энергийн бөөмсийн ажиглалтын ачаа буюу PUEO нь арванхоёрдугаар сарын 19-нд хөөрч, 23 өдөр 8 цаг 52 минут ниссэний дараа нэгдүгээр сарын 12-нд дэлхий дээр газарджээ. PUEO нь сансраар саадгүй аялж, хэдэн тэрбум гэрлийн жилийн цаадах үйл явдлын мэдээллийг тээдэг нейтрино хэмээх өндөр энергийн бөөмсөөс ирэх дохиог илрүүлэхэд зориулагдсан юм байна. 

Хиймэл дагуул хөөргөхөөс илүү хямд, хугацаа бага зарцуулагдах тул эдгээр агаарын бөмбөлөг нь NASA-д сансрын туршилтыг илүү ойроос, тасралтгүй, бодитоор хийх боломжийг олгож байгаа аж. Судлаачид уг төслөө олон нийтэд энгийнээр ойлгуулахын тулд GAPS, PUEO хоёр агаарын бөмбөлгийг сансраас ирж буй хамгийн холын дохиог чагнан, хүн төрөлхтөнд дамжуулах зориулалттай уулын оройд байрлуулсан чагнах төхөөрөмж хэмээн тайлбарлаж байгаа аж.

Эх сурвалж: NASA

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.