Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ?

2026.06.035 минут унших
Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бид өдөр тутмын амьдрал дундаа хэсэгхэн ч болов эргэн тойрноо ажиглавал хүүхдүүдийн өсөж буй орчин өмнөхөөс эрс өөрчлөгдөж буйг анзаарах болно. Гадаа тоглож, үлгэр сонсон унтдаг байсан үе аажмаар дэлгэцийн гэрлээр солигдож, хүүхдүүд бага наснаасаа гар утас, таблеттай хамгийн ойр өсөх боллоо. Хүүхэд эцэг эхийнхээ дуу хоолойноос илүү дэлгэцийн хурц өнгө, тасралтгүй хөдөлгөөнт дүрслэлд татагдах нь өнөө цагийн түгээмэл дүр зураг болжээ.

Технологийн хөгжил боловсрол болон мэдээлэлд хүрэх асар их боломжийг нээсэн ч үүнтэй зэрэгцэн хүүхдийн анхаарал төвлөрөл, нойр, сэтгэл зүй, гэр бүлийн харилцаанд нөлөөлөх эрсдэлийг мөн дагуулж байна. Ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дунд дэлгэцийн хамаарал нэмэгдэж буй нь тэдний суралцах чадвар, харилцаа, хөгжлийн орчинтой холбоотой боловсролын болон нийгмийн томоохон сорилт болжээ. Тэгвэл дэлгэцийн хамаарлын эсрэг хамгийн зөв шийдэл нь юу юм бол?

Сүүлийн жилүүдэд “дэлгэцийн хамаарал” (screen addiction) гэх ойлголт нь сэтгэл судлал, боловсрол, нийгмийн эрүүл мэндийн салбарын анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Хэдийгээр “дэлгэцийн хамаарал” гэх нэр томьёо нь одоогоор албан ёсны эмгэгийн ангилалд бүрэн багтаагүй ч олон улсын судлаачид үүнийг дэлгэцийн асуудалтай хэрэглээ (problematic screen use) хэмээн тодорхойлж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цахим болон тоглоомын хамаарлыг зан үйлийн донтолтын нэг хэлбэр гэж үздэг бөгөөд тухайн хүн дэлгэцийн хэрэглээгээ хянах чадвараа алдах, өдөр тутмын амьдралын бусад үйл ажиллагаанаас илүүтэйгээр дэлгэцийн хэрэглээг нэн тэргүүнд тавих, сөрөг үр дагавар гарсаар байхад үргэлжлүүлэн хэрэглэх байдлаар тодорхойлсон байдаг байна.

Өөрөөр хэлбэл, дэлгэцийн хамаарал нь зөвхөн удаан хугацаанд гар утас, компьютер ашиглах асуудлыг хэлэхгүй. АНУ-ын хүүхдийн дижитал орчин болон хөгжлийг судалдаг “Children and Screens” байгууллагын судлаачдын үзэж байгаагаар дэлгэцийн хэт хэрэглээ нь хүүхдийн анхаарал төвлөрөл, суралцах чадвар, хэл ярианы хөгжил болон боловсролын чанарт шууд нөлөөлж эхэлдэг байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх тусам унших чадвар, анхаарлын тогтолцоотой холбоотой тархины хөгжлийн өөрчлөлт ажиглагдаж байгааг судлаачид онцолжээ. 

Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг

Мөн 2024 онд Их Британийн Боловсролын парламентын тайланд хүүхэд, өсвөр үеийнхний дэлгэцийн хэрэглээ огцом өссөнөөр анхаарал төвлөрөл буурах, хичээлийн оролцоо сулрах, суралцах идэвх буурах эрсдэл нэмэгдэж байгааг дурдсан байна. Түүнчлэн багш нарын дунд хийсэн судалгаагаар сурагчдын анхаарал сарних, хичээл дээр төвлөрөх чадвар муудах үзэгдэл түгээмэл болсон гэжээ. 

Монгол Улсад хийсэн сүүлийн үеийн судалгаанууд ч бага насныхны дунд дэлгэцийн хамаарал бодит асуудал болсныг харуулна. 2025 онд Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 70 гаруй хувь нь хүүхдэдээ цахим сүлжээ ашиглахыг зөвшөөрдөг гэж хариулжээ.

Хамгийн анхаарал татсан нь цахим хэрэглээний нас улам багасаж буй явдал юм. Доорх графикаас цахим сүлжээний хэрэглээг насны ангиллаар харж болно.

Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг

Цахим сүлжээ хэрэглэж буй хүүхдүүдээс хамгийн бага насны хүүхэд, хувиар

Энэ нь хүүхдүүд хөлд орж, хэлд орж эхлэх үеэсээ дэлгэцтэй харьцаж өсөж байгааг харуулж байна. Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 57.7 хувь нь хүүхдийн цахим хэрэглээнд тодорхой цагийн хязгаар тогтоодог гэж хариулсан бол 13.4 хувь нь загнах, хориглох хэлбэрээр хязгаарладаг гэжээ. Харин 3 орчим хувь нь хүүхдийн цахим хэрэглээнд огт анхаарал хандуулдаггүй гэсэн нь дэлгэцийн хэрэглээг зөв зохицуулах асуудал гэр бүлийн түвшинд ч асуудал болсоор байгааг харуулж байна.

Өнөөдрийн хүүхдүүд бол дижитал орчин дунд төрж өсөж буй шинэ үе юм. Тиймээс  хүүхэд, өсвөр үеийнхний технологитой харьцах орчныг бүрэн хязгаарлах боломжгүй болсон цаг үед амьдарч байна. Асуудлын шийдэл нь дэлгэцийг бүхэлд нь хориглохдоо биш, түүнийг зөв, зохистой, ухаалгаар ашиглах дадлыг багаас нь төлөвшүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, хүүхдэд “дэлгэц бүү ашигла” гэж хориглохоос илүүтэй “дэлгэцийг юунд, хэрхэн, ямар хугацаанд зөв ашиглах вэ” гэдгийг ойлгуулж сургах нь илүү чухал юм.

Хүүхдийн дэлгэцийн хамаарлыг зохицуулахад анхаарах хоёр чухал орчин байдаг нь гэр болон сургууль. Гэрийн нөхцөлд хүүхэд дэлгэцтэй хамгийн ойр байдаг учраас эцэг эхийн оролцоо хамгийн чухал. Гэр бүлээрээ нэг цагт зурагт үзэх, хоолны үеэр болон унтахын өмнө гар утас хэрэглэхгүй байх зэрэг энгийн дадлаас эхлээд дэлгэцийн хэрэглээг зохицуулах технологийн шийдлүүдийг ч ашиглаж болно. Жишээлбэл, Apple Device, Google Family Link зэргийг ашиглах шийдлүүд нь хүүхдийн дэлгэцийн хэрэглээнд хугацаа тогтоох, үзэх контентыг нь хязгаарлах, боловсролын хэрэглээг дэмжих замаар дижитал орчныг илүү зөв зохицуулах боломжийг эцэг эхчүүдэд олгодог.

Харин боловсролын салбарт технологийг зөв ашиглах нь хүүхдийн суралцах арга барилд эерэг нөлөө үзүүлэх боломжтойг олон улсын судалгаанууд харуулсаар байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон сургууль сургалтын орчиндоо Chromebook зэрэг төхөөрөмжийг ашиглах болсон нь үүний нэг жишээ юм. Chromebook нь хөнгөн, хурдан, боловсролын зориулалтын платформуудтай хялбар холбогддог зэрэг давуу талтайгаас гадна сурагчдын анхаарлыг зөвхөн сургалтын хэрэглээнд төвлөрүүлэх боломжтой гэж үздэг.

Google for Education-ийн мэдээлснээр Chromebook ашигласан сургуулиудад багш нарын зүгээс даалгавар, хамтын ажиллагаа, цахим сургалтын оролцоо илүү сайжирсан гэж үнэлсэн байна. 

Манай улсын Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Google for Education Mongolia төсөл хамтран “Албус төсөл” буюу “Багшлахуй болон суралцахуйг хөгжүүлэхэд Google хэрэгслийг ашиглах үр нөлөө” туршилт судалгааг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийн хоёр бүлгийн дунд 3.5 сарын турш хэрэгжүүлжээ. Судалгаанд туршилтын нэг бүлэг, хяналтын нэг бүлгийг хамруулсан бөгөөд хоёр бүлэгт нэг багш хичээл заасан нь Chromebook болон Google хэрэгслийн хэрэглээ суралцах үйл явцад ямар нөлөө үзүүлж байгааг харьцуулан үнэлэх боломжийг бүрдүүлсэн байна. Судалгааны үр дүнд сурагчдын гар утасны хэрэглээ буурч, боловсролын зориулалттай технологийн хэрэглээ нэмэгдсэн эерэг өөрчлөлт ажиглагджээ. 

Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг

Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг

Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг

Тухайлбал, судалгааны үр дүнгээр Chromebook хэрэглэдэг суралцагчдын тоо өссөн бол ухаалаг утас ашигладаг гэх үзүүлэлт өмнөхөөс 50 хувиар буурсан байна. Судлаачид үүнийг “технологийг зөв зорилгоор ашиглах дадал нэмэгдэж буй үзүүлэлт” хэмээн тайлбарлажээ. Улмаар суралцагчид Chromebook болон боловсролд зориулсан Google-ийн хэрэгслүүдийг ашиглах чадвартай болж, технологийг суралцах хэрэгсэл болгон ашиглах дадалд илүү суралцсан байна. Мөн судалгаагаар суралцагчдын STEAM ур чадвар болон нийгэм, сэтгэл хөдлөлийн чадварт эерэг өөрчлөлт ажиглагдаж, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломж нэмэгдсэн гэж дүгнэжээ.

Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг

Албус төслийн талаар багш, сурагчдын сэтгэгдэл 

https://www.facebook.com/reel/705194438659109 

Албус төслийн талаар судлаач болон төлөөлөгчдийн сэтгэгдэл 

https://www.facebook.com/reel/1837276646845271 

Үүнээс гадна багш, суралцагчдын аль алинд нь эрэл хайгуул хийх, асуудал шийдвэрлэх чадварт ахиц гарсан бөгөөд технологи зөвхөн мэдээлэл авах хэрэгсэл биш, хамтран ажиллах, бүтээлчээр сэтгэх орчин болж эхэлсэн байна. Тухайлбал, боловсролд зориулсан Google-ийн хэрэгслүүдийг ашигласнаар судлагдахууны онцлогт тохирсон туршилт, идэвхтэй сургалтын аргуудыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэж, хичээлийн бус цагаар ч сурагчид багаар хамтран ажиллах, даалгавар гүйцэтгэх оролцоо өссөн байна.

Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг
Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг

Мөн суралцагчдын 91.7 хувь нь Chromebook-ийг бусад хүүхдэд ашиглахыг санал болгоно гэж хариулсан бол багш нарын 70 гаруй хувь нь боловсролд зориулсан Google-ийн хэрэгсэл ашигласнаар сурагчдын хичээлийн оролцоо, өөртөө итгэх итгэл болон хамтын ажиллагаа сайжирсан гэж үнэлжээ.

Дэлгэцийн хамаарлын эсрэг зөв шийдэл юу вэ? нийтлэлийн зураг

Судалгааны хамгийн чухал дүгнэлт нь дэлгэц өөрөө асуудал биш, харин тухайн дэлгэцийг ямар зорилгоор, хэрхэн ашиглаж буй нь хамгийн чухал болохыг харуулсан явдал юм. Гар утас хүүхдүүдэд ихэвчлэн тоглоом, сошиал хэрэглээнд ашиглагдаж байсан бол Chromebook нь цахим сурах бичиг унших, бүтээлчээр ажиллах, асуудал шийдвэрлэх, хамтран суралцах зэрэг боловсролын хэрэглээнд илүү тохиромжтой гэж сурагчид үнэлсэн нь дээрх судалгаанаас харагдаж байна.

Энэ нь технологийг хүүхдээс булааж авахын оронд зөв чиглэлд хөтлөх нь илүү чухал болохыг харуулж байна. Учир нь ирээдүйн хүүхдүүд дэлгэцгүй ертөнцөд биш, технологитой хамт амьдрах нийгэмд өсөж байна. Тиймээс бидний өмнө үлдээд буй дэлгэцийн хамаарлын эсрэг хамгийн зөв шийдэл нь технологийг хориглох биш, харин технологитой зөв харилцаж сурах боловсрол гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Төслийн дэлгэрэнгүй судалгаатай танилцах бол: Албус төслийн тайлан танилцуулга.docx

https://www.facebook.com/profile.php?id=61557336702992 - Багшийн сургалтын мэдээллийн дэлгэрэнгүй авах бол дараах холбоосоор орж авна уу. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд